Соёолон: Асашёрюү Д.Дагвадоржийн бор  үрээ  түрүүллээ
Тулгар төрийн  2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монгол түмний маань тоосонд нь даруулж хийморио сэргээдэг хурдан соёолон насны морьдын уралдаан болдог уламжлалтай.

Энэ жил газар газраас ирсэн 293 соёолон төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөлөө. Дөнгөж сая соёолон насны морьд барианд орлоо.

22 км-ээс эргэсэн хурдан соёолонгийн  түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн бор соёолон түрүүлж,  төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөлөө. Аман хүзүүнд Архангай аймгийн уяач, Ө.Пүрэвбаатарын загал үрээ, гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр соёолон , дөрөвт  Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Ганзоригийн хонгор халзан үрээ ,  айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Л.Батмөнхийн халзан соёолон тус тус хурдаллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-14 10:33:02
    100 эрхэм дахиж үзсэн ч уйддаггүй юм. Ард түмээтэйгээ ойр. Байгаагаараа байгаарай. Монголын бахархал хэвээрээ шүү
    182.160.2.71
    Мэдэгдсэн Хариулах
  • dokooroo 2016-07-13 17:57:57
    uyach ch geh shig morinii ezen gewel tohiromjtoi bh.
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2016-07-12 08:36:00
    Mori uyan gedeg chin nor ih hodolmor shuudee? Busdiin ariun hodolmoriig ooriin bolgodog bolood nileed jil ongorch baih shig bainadaa. Ichihed yadag bainaa.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • tsogt 2016-07-12 08:05:25
    bayr hurgie.morig ezeneern nerldin ooro uyah albaguishtei.
    82.145.208.69
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-07-13 10:52:33
      ug moriig hudaldaj avsan ezen ni gene bizdee uyach ch geh shig dagvadorj yag mori uyaj haragdaach
      202.70.34.38
      Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2016-07-12 03:39:43
    Dagvadorj yag l mori uyaj haragdaach
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах