ААН-үүдэд үнэ тогтворжуулах хүсэл алга
Жил орчмын өмнөөс Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болсон.
Тодруулбал, Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум, Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум, Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум, Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсний ихэнх санхүүжилт хийгдсэн.
 
Гэвч хөтөлбөрт хамрагдаж, бизнес үйл ажиллагаагаа идэвхжүүлээд авсан ААН-үүдийн хариуцлагагүй үйлдлээс болоод үнэ тогтворжихгүй байна. Ерөөсөө л үнэ тогтворжуулна хэмээн хөрөнгө мөнгө зарлагадаад байхад улам өсөөд байгаагийн гол буруутан нь Аж ахуйн нэгжүүд юм. Тэд үнийг тогтвортой барина гэсэн амлалт өгч зээл тусламж авдаг. Тэгээд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхдээ үнээ нэмдэг нь нууц биш. Жишээ нь Засгийн газраас Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум зарцуулаад байгаа гэж албаны хүн мэдэгдсэн. Энэ хөрөнгийг шатахууны үнээ нэмэхгүй гэж амлалт өгсөн шатахуун импортлогч компаниудад зээлсэн байгаа юм. Гэвч санхүүжилт авсныхаа маргаашаас доллар өссөн учраас үнээ нэмнэ гэж хэрэглэгчдийг дарамталсан үзэгдэл цөөнгүй гарлаа.
 
Үүнтэй адил нэг жишээ бол саяхан үнээ нэмсэн “Атар өргөө” компанийн асуудал юм. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгөөс “Атар-өргөө” компани хувь хүртээгүй учраас талхныхаа үнийг нэмж иргэдэд дарамт үзүүлэхийг оролдож байгаа бололтой. Гэвч дангаараа үнээ нэмснээрээ дарамт үзүүлэх нь юу л бол. Харин ч зах зээлээс арчигдах алхамаа хийж байна гэж хэлмээр.
 
Барилгын салбар харьцангуй үнэ нь тогтворжчихлоо. Энэ салбарт зарцуулсан 1608 тэрбум төгрөг үр дүнгээ өгч байна гэж хэлж болохоор байна. Мөн сүүлийн үед барилгын салбарт үүссэн хөөс хагарч байна гэх мэдээлэл ч тасрахаа болсон юм. Үүнийг дээрх санхүүжилттэй холбон тайлбарлахаас аргагүй юм.
 
Дээрх бүгдээс үзэхэд зээл тусламж авсан ч үнийг тогтворжуулах, үнийн өсөлтийг хазаарлах хүсэл ААН-үүдэд байхгүй бололтой.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • КККК 2014-07-03 18:20:18
    ЯМАР ТЭНЭГ юм БИЧНЭ вэ! Микро эдийн засгийн анхан шатны нэг сурах бичиг уншчих! МЭДЛЭГГҮЙ байж хачин тэнэг гэнэн юм бичихийн энэ одоогийн хоосон толгойтой нөхдүүд
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
  • АМИНА 2014-07-03 11:32:57
    ГАДНЫХАН БАРИЛГЫН САЛБАРТ ИХ ОРЖ ИРСЭН,БАЙРНЫ ҮНИЙГ МӨН ГАДНЫХАН ӨСӨГСӨН, ЭНЭ ХООРОНД БАРИЛГЫН ХЭСЭГ ГАРУУД ТАСАРТЛАА БАЯЖСАН,ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛОХООР ОДОО Л НЭГ ЮМ МОНГОЛЫН ХӨРСӨНД БУУЖ,ХЭВИЙН БОЛОХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШҮҮ ДЭЭ,
    182.160.34.72
    Мэдэгдсэн Хариулах
  • khaliunbat 2014-07-03 07:13:40
    ene biches ami geh yamar ch medeelel bhgui, hooson turhirsan l um bichih um daa. setguulch gehed daanch gomdmoor.
    202.179.20.163
    Мэдэгдсэн Хариулах
    • АМИ 2014-07-03 07:19:53
      АМИ чинь сэтгүүлч биш шд. Зүгээрл бичээч байхгүй юу. Гэхдээ зарим сэтгүүлчдийг бодвол асуудал дэвшүүлээд бичээд байдаг бичээч
      103.11.194.226
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-03 03:58:51
    Үнийн хөөс хагараад иргэд бидний магнай тэнийж байгаа юм уу? Үнэхээр тийм байх болтугай. Гэхдээ бодит байдал дээр арай л өөр зүйл өрнөж байна даа. Барилгын үнийг бууруулсан гэж айлдлаа. Нээрэн ч буурч байгаа байх шүү. Гэхдээ яаж бууж байна вэ? Төрийн орол
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-07-03 04:05:11
      цоогоор. Яг өнөөдөр үзэгдэж байгаа үнийн бууралт нь түр зуурын л юм.
      202.21.106.170
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-07-03 03:59:23
      Байр худалдаж авах гэж байсан 10 хүн байлаа гэж бодоход төр барилга бариад /иргэдийн мөнгөөр/ 6-г нь байраар хангачихлаа. Өнөө барилгынхны зах зээлийн талаас илүүг төр дээрэмдээд авчихлаа гэсэн үг шүү дээ, яг үнэндээ. Өчнөөн тэрбум төгрөгний өртэй компани
      202.21.106.102
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2014-07-03 04:01:23
        уд байраа хурдхан борлуулахын тулд үнээ буулгах нь жам аа даа. Эхний зорилго биелчихлээ. Сайхан л юм. Бүгдийг ингээд амархан шийдчихдэг бол сайхан аа. Гэвч энэ үлгэрт сайхан төгөсгөл байхгүй. Барилгын салбарынхны хөгжлийг төр өөрийнхөө заазуураар тас татч
        202.21.106.111
        Мэдэгдсэн Хариулах
        • Зочин 2014-07-03 04:02:09
          Жилийн дараа ямар ид шид үзүүлэх юм, хэн ч мэдэхгүй л байгаа шүү дээ. Хөгжил дэвшил будаа. Уг нь өдийг хүртэл барилгаас гаднга маш олон салбарыг хувийнхан өдий зэрэгт хүртэл нь зөвхөн өөрсдийнхөө чадлаар мөн төрийн дарамтан доор авч ирсэн юм шүү дээ. Ингэ
          202.21.106.169
          Мэдэгдсэн Хариулах
          • Зочин 2014-07-03 04:02:50
            Учир нь энэ бүхэн чинь зах зээлийн бодит өрсөлдөөн дээр бий болдог юм. Харин өрсөлдөөнийг нь төр боомилж байна. Бүхнийг төр зохицуулна. Сайхан ч юм шиг. Иргэд зүгээр л алга ташаад зогсож байна. Сайн сайхан төгсгөлийг л ерөөе дөө.
            202.21.106.102
            Мэдэгдсэн Хариулах