Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд оруулжээ

Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Чингисийн талбай, Хүүхдийн парк гэсэн 5 таван байршилд 400 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Тэд аж ахуй нэгжүүдэд худалдаа, хоол хүнсний чиглэлд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 619 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнд хуушуурын- 365, айраг-7,хүнсний худалдаа138, хүнсний биш бараа 134 цэг ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр:

17 цагийн байдлаар Хүй долоо худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд орууллаа. Наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид өмнөх өдөр нь махаа амталж хонуулсан, хөргөгч байхгүйгээс ийм зөрчил гаргажээ.

Түүнчлэн гар дээрээс өндөг худалдаалах 2 удаагийн оролдлого, зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй хөөсөн чихэрийн худалдаа, нэг удаагийн савтай шарсан тахиа худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг газар дээр нь зогсоолоо.

Баяр наадмын өдрүүдэд явуулын хоёр лабораторийг ажиллуулж, хуушуур болон айрганд шинжилгээ хийж ажиллаж байна.

Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5, 17,дугаар секторт ЧЭМТ, БГЭМТ тоноглосон машинтай эмчилгээний тусламжийн хэсэг ажиллаж байна. Яаралтай түргэн тусламжийн бэлтгэл байдал хангагдсан байна.

Эрчим хүчний хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнд 7 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 177 газар эрчим хүчний холболтыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд суурилуулсан шингэрүүлсэн шаттаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуй нэгж иргэдийн хий ашиглалтын байдлыг шалгаж, хийтэй баллоноо дүрмийн бус байрлалд хэвтүүлэн ашиглаж байсныг таслан зогсоож, холбогдох дүрмийг мөрдөж ажиллахыг зөвлөлөө. Дашваанжил, Горгаз ХХК, М-СИ-Энержи ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хэрэглэгчдэд хяналт тавьж, тогтмол үзлэг хийж, мэдээлэл өгч байна.

Байгаль орчны хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд байгаль орчны цэвэрлэгээнд хяналь тавьж ажиллаж байна. Одоогоор илэрсэн зөрчилгүй. Нийслэлчүүд цэвэр цэмцгэр сайхан наадаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсан дээр мэргэжилтэнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-07-12 06:02:29
    хүний эрүүл мэнд мөнгө олохоос чухал ядахнаа махаа хөрөгчинд хадгалаачээ цэнгэлдэх бол хот дотроол байна шүүдээ сэтгэл гаргах хэрэгтэй биздээ
  • Батаа 2016-07-12 00:04:46
    Даатгалын олон кампануудийг санхүү чадавхаар нь цөөлөхсөн олдоод санхүүгийн чадавхигүй байна