Ж.Эрдэнэбат: Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх асарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зочилж, ярилцлага өглөө.  

 

 

Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ.  Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч буй монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, тэртээ 95 жилийн өмнө би Монгол хүн, би Монгол Улсын иргэн гэж хэлэх бололцоог олгосон ахмад партизан, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Мөн тэрээр Ерөнхий сайдын хувиар анх удаа баяр наадамдаа оролцож байна. Ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх нь төр засгийн үүрэг. Удахгүй Засгийн газраа эмхлэн байгуулаад ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gerel 2016-07-12 06:34:36
    Saihan ehnertei hun bn! Ehner uhaalag sain bval er hun uuduu yavdag gedeg dee! Ariin albanii busguid bayar hurie!
    103.212.117.221
    Мэдэгдсэн Хариулах
  • миний монгол 2016-07-11 21:38:24
    монголын ард түмэн хоорондоо талцахгүй нэг нэгнээ дэмжээд урам хайрлаад байвал бид удахгүй хөгжил гэдэг юмыг гүйцэх юм байга нь шдээ. төр ард түмнээ хүндлэж чад...
    24.65.100.225
    Мэдэгдсэн Хариулах