Их нас эргэлээ
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд гарааны зурхайнаас хөдөллөө.

Энэ жилийн наадамд 370 гаруй хурдан хүлэг уралдахаар болжээ.  Их насны морьд 25 км замыг туулна. Их насны түрүү магнай хэн гэдэг уяачийн хурдан хүлэг байх вэ гэдэг нь хэдхнэ мөчийн дараа тодорхой болох нь.

Өнгөрсөн жилийн наадамд их насны 320 хурдан хүлэг шандсаа сорьсноос Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүлж, Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн зээрд аман хүзүүнд орж байсан билээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.