Нэгийн даваа эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Энэ жил дөрвөн тэгш ой тохиож байгаа тул 1,024 бөх барилдана. Нэгийн даваанд зүүн жигүүрээс Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, зүүн жигүүрээс Монгол Улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням нар манлайлан гарч ирлээ.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн бөх "Ланд Круйзер 200" автомашины эзэн болох юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine