Наадмын нээлт 11.10 цагт болно
Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залдаг уламжлалтай. Уг  уламжлалын дагуу өнөөдөр 09.30-11.00 цагийн хооронд Төрийн есөн хөлт цагаан тугийг зална.

Харин үүний дараа Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг 11.10 цагт нээнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох төрийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

 
У.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.