Монгол бөхийн түүх
Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.
Түүх

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.
 
Цол

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.
 
Цолны чимэг

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.
Зодог шуудаг

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.
1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.
Алдар цолтой бөхчүүд

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох нар 4 түрүү, мөн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү, даян аварга Агваансамдангийн Сүхбат 3 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.
Википедиа нэвтэрхий толь

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dokooroo 2016-07-13 17:54:03
    Suhbat awarga undesnii bohod huwisgal hiisen hun shuu. tuunii barildaan shig barildaan hen ch gargaj chadahgui bn.