Өнөөдөр хэрхэн баярлах вэ
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр ойн баяр наадмын нээлтийг үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ.  Баяр наадмын өнөөдрийн хуваарь.
 
7 дугаар сарын 11. Даваа

8.00-11.40 Азарганы уралдаан /Хүй долоон худагт/
09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/
11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/
12.00-16.10 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/
13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ /Хүй долоон худагт/
14.00-17.00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
16.20-19.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/
20.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя“ урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/
23.00 Баяр наадмын ёслолын буудлага /Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.