Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ( UWW ) - ноос чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн тухайг мэдэгдэж, Монголын үндэсний олимпийн хороонд албан ёсоор бичиг ирүүлжээ.
Түүнийг Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, шинжилгээгээр 0.7 микрограм бодис илэрсэн гэх үндэслэлээр 2016 оны олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ гаргаж байсан юм.
Манай талаас уг асуудлаар ОУ-ын байгууллагууд руу хандаад байсан. Манайхаас гадна хэд хэдэн улсууд уг асуудлаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагт хандсанаар тэд шийдвэрээ эргэн харж хуралдсан юм. Улмаар дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал дээрх байгууллагууд 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдониум бага хэмжээгээр илэрсэн бол "Хэвийн" гэж үзэхээр шийдвэрлэсэн юм.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn