Баяр НААДМЫН хамгийн хамгийн
Хамгийн олон удаа түрүүлсэн бөх

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11, Дархан аварга Х.Баянмөнх 10


 
 
Хамгийн олон шөвгөрсөн заанууд  /1980-аад онд/

Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, Д.Мягмар


хамгийн олон шөвгөрсөн заан /1990-аад онд/

З.Дүвчин

Хамгийн олон удаа шөвгөрсөн заанууд /2000 оноос хойш/

Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр


 
Хамгийн олон түрүү авсан аймаг

Архангай, Увс аймаг тус тус 15 түрүү авчээ




Хамгийн залуудаа түрүүлсэн аваргууд
 
Ж.Мөнхбат, Б.Түвдэндорж нар. Түвдэндорж 23 насандаа буюу 1939 онд аварга болж байсан бол 1964 онд мөн л 23 насандаа Ж.Мөнхбат улсын баяр наадамд түрүүлж байсан аж.


Хамгийн өндөр настайдаа шөвгөрсөн бөх

Ард олныхоо дунд “Боохой” хэмээн алдаршсан Сэлэнгийн Д.Данзан арслан 1952 оны улсын баяр наадамд 57 настайдаа зодоглон улсын заан Намжаагаар тав давсан байна.



Хамгийн өндөр настайдаа цол хүртсэн бөх

Олны дунд “Налайхын” гэгддэг Д.Адъяатөмөр начин 1989 оны улсын баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртэхдээ 44 настай байжээ.

Хамгийн их жинтэй бөх

Улсынхаа баяр наадамд хоёр түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Д.Хадбаатар агсан албан ёсны хэмжилтээр 170 гаруй кг жинтэй байжээ.


Хамгийн өндөр бөх

Булган аймгийн Баян-Агт сумын харъяат улсын начин Ж.Оргилболдыг хамгийн өндөр бөх гэдэг. Түүний өндөр нь 215 см бөгөөд 46 размерийн гутал өмсдөг ажээ.
 

Хамгийн залуудаа цол авсан бөх

Улсын арслан П.Дагвасүрэн 1963 онд 19 насандаа, улсын арслан Х.Мөнхбаатар 2001 онд мөн 19 насандаа улсын начин цол хүртсэн нь одоогийн байдлаар хамгийн залуудаа цол авсан бөхчүүд юм.


Төрийн наадамд хамгийн их шөвгөрсөн бөхчүүд

Х.Баянмөнх /Дархан аварга/ 27 удаа
Д.Дамдин /Дархан аварга/ 23 удаа
Ж.Мөнхбат /Дархан аварга/ 23 удаа
Б.Бат-Эрдэнэ /Дархан аварга/ 22 удаа
Б.Түвдэндорж /Дархан аварга/ 17 удаа
О.Балжинням /Улсын аварга/ 17 удаа
У. Мижиддорж /Улсын арслан/ 17 удаа
 



Хамгийн залуудаа морь айрагдуулсан уяач
 
 Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, ААУяач Т.Батхишиг. 1994 онд 17 настай хүү хязаалан хар үрээгээ төрийн их баяр наадамд айрагдуулсан юм.


Хамгийн олон удаа адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн эрхэм

XX зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү юм. Тэрээр хурдан хүлгийн уяа тааруулсан 30 гаруй жилийн хугацаанд улс, бүс, "Их хурд” наадмуудаас 20 гаруй түрүү, 60 гаруй айраг хүртэн өнгөрсөн зууны шилдгийн шилдэг уяачаар нэрлэгдсэн билээ.


Хамгийн олон удаа түрүүлсэн хурдан хүлэг

Шарга азарга Төрийн их баяр наадамд 6 удаа түрүүлж, 2 айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд 1 түрүүлж, 1 аман хүзүүдэн, бүсийн наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан хурдан хүлэг билээ.


 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2016-07-10 02:39:10
    Сонирхолтой мэдээлэл өгч буйд гялайлаа! Дээр нь сур харвааны сонин сайхныг, мөн хурдан морины талаар илүү олон мэдээ байвал ард олон их талархана даа.