Буриад сурын харваанд гоц мэргэн О.Сүхбаатар түрүүлжээ

Тулгар төрийн 2225, Их Монголын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өчигдөр болж өндөрлөлөө.

Буриад сурын харваанд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг аймгийн хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60, нийт 225 харваач цэц мэргэнээ сорьж,

Эрэгтэй харваачдаас:

1-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар 59/8 оноогоор

2-р байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер Заяатын Ариунбат 59/4 оноогоор

3-р байранд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, Хангарьд спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг 58/10 оноогоор

4-р байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул залуу харваач Нармандахын Алтантулга 58/10 оноогоор

5-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дондогжалцангийн Дугарсүрэн 58/6 оноогоор тус тус эзэллээ.

Эмэгтэй харваачдаас:

1-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Оюунжаргал 55/4 оноогоор

2-р байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Чагнаадоржийн Гандаваа 53/5 оноогоор

3-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Дондогнямын Цэцэг 51 оноогоор

4-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, УБ хот Багануур дүүргийн харваач Мөнхболдын Мөнхцэцэг 50/5 оноогоор

5-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач Батын Бүтваан 49/6 оноогоор тус тус эзэллээ.

Өнөөдөр баяр наадмын хүүхдийн сурын харваа болно. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.