Э.Сумьяагийн олимпийн эрхийг сэргээлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Э.Сумьяагийн шинжилгээнээс сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл илэрч, олимпийн эрхээ алдаад байсан. Энэ талаар дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн тавдугаар сард мэдээлж, улмаар олон нийтэд ил болсон. Манай бөхийн олимпийн эрхийг Энэтхэгийн бөх Бабита Кумарын амжилтыг өгсүүлэн  олимпийн эрхийг өгсөн юм. 

Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өчигдөр (07.08) МҮОХ-нд албан бичиг ирүүлж ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяагийн эрхийг сэргээж Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд оролцуулахаар болжээ.
 

Манай тамирчнаас гадна эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Украиний бөх Ален Засеев /125 кг/, Андрей Квятковский /65 кг/, Польшийн бөх Магомед Мурад Гажиев /65 кг/ нарын олимпийн эрхийг сэргээсэн байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-09 09:38:36
    За охин минь юун сэргээш дэлхий надаас айхдаа ийм шийд гаргасан байхгүй. Би хэзээч ямар ч шалтгаанаар хэнд ч юу гэж хэлж бсан ч бууж өгөхгүй гэдгээ дэлхийд
    150.129.141.145
    Мэдэгдсэн Хариулах