Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд тамгаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө. 
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэмэхбаяр 2016-07-09 19:44:45
    баярцогтын нэг найз, нөгөө найзаараа л солигдлоо.Тэгэхээр аль ч нам ялсан зөвхөн Баярцогтод үйлчилэх нь хэвээрээ..
    202.179.31.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-09 05:21:00
    Ардчилсан намынхан Ерөнхий сайдаар Амаржаргалыг, Их Хурлын даргаар Эрдэнээгээ юм уу, тавьлсан бол өнөөдөр арай ч ийм дээрээ тулж Ардчиллыг арчихгүй байлаа гэж.....
    49.0.161.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёоноо 2016-07-09 01:32:51
    Боловсрол муутай нөхөр юм даа. Худалдааны техникум, дараа нь ХААДС-ийн сүүлийн курс төгссөн л юм байна ш дээ. Тэгэхдээ бүр умаахум эвлэлийн ажилтнаас арай дээр....
    202.9.41.43
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-07-08 15:06:33
    ashgui dee. erguu medelgui medleggui hunees salj awlaa
    103.26.195.26
    Мэдэгдсэн Хариулах