АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хүрэлсүхийн Энхжаргал нь НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэжээ. Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2016-07-09 19:58:27
    Үнэхээр л чадна гэж байгаа юм бол! Ямбыг нь эдлүүлж, ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.
  • eegii 2016-07-09 10:35:33
    Orgoo amarjih buyu 1r turuhin darga narig soliosoo hezee solih boloo 13sarin tsalin mongoo ogdogvi
  • зочин 2016-07-09 02:01:23
    Монголын авилгын хэргүүдийн цаад үзүүр нь гадаадынхантай холбогдоод байгаа нь гадаадын тагнуулд давхар элсэгдээд цаанаасаа залагддагтай холбоотой юм шиг байна
  • очир 2016-07-09 01:49:56
    З.Энхболд яаж ч тэлчилээд энэ хүнийг албан тушаалд томилуулахгүй байж чадсангүй чадахгүй л юм чинь аргагүйээ аргагүй.Энхжаргалд ажлын амжилт хүсье.
  • зочин 2016-07-08 13:22:19
    Мэдээлэлийн хэрэгслэлээр хүн доромжлодог, сүрдүүлдэг, занаж зүхдэг явдлыг зогсоох хэрэгтэй. Шалгаж хянаж болддогүй юм уу. Хуулийн хариуцлага хүлээллэгдэг болох...
  • зочин 2016-07-08 09:55:54
    энэ хүн Элбэгээгийн араас дээл нөмрөх бх даа
  • шинэчлэгдэх үү 2016-07-08 09:23:28
    авилгалтай тэмцэх газар байх хэрэг ерөөсөө байхгүй тагнуулд нэг тасаг байхад болно.