Чөлөөтийн эрэгтэйчүүд Испанийг зорилоо

Долдугаар сарын 9-10-ны өдөр Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдах ХҮII дахь удаагийн олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд оролцохоор болж Мадрид хотыг зорилоо.

Тэмцээний дараа 5 өдрийн олон улсын хамтарсан бэлтгэлтэй. Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.

Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.

 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

  • 57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг Ганзоригийн Мандахнаран
  • 74 кг Пүрэвжавын Өнөрбат
  • 86 кг Оргодолын Үйтүмэн
  • 96 кг Доржхандын Хүдэрбулга

 

Дасгалжуулагчид

  • Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
  • Б.Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
  • Ц.Баярсайхан, ”Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч

 

Шүүгч

  • Баттулгын Алтангадас

 

Испанийн “Гран-При” тэмцээний хөтөлбөр

 

Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолбор

2016 оны долоодугаар сарын 9-10

Долоодугаар сарын 9, Баасан гариг

 

10.00 - 15.30   эрэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон

                        тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

 

Долоодугаар сарын 10, Бямба гариг

 

10.00 - 15.30   эмэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон

                        тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.