Нийт нутгийн 70 хувьд зуншлага хэвийн байна
Мал төллөлт дуусч Монгол улс энэ онд 19.0 сая төл хүлээн авснаас  55.0 мянган ботго, 568.1 мянган унага, 954.4 мянган тугал,  9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж одоогийн байдлаар улсын хэмжээнд 73.0 орчим сая малтай болоод байна. Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 1.9 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (181177), Сүхбаатар (169229), Завхан (118012), Архангай (111479),  Баянхонгор (107632)  аймгууд байсан. 
 
Одоогийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 25 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговийн зарим, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх сумдын нутгаар дунд, 5 орчим хувьд буюу Увсын Цагаанхайрхан, Говьсүмбэрийн Чойр, Дорноговийн Алтанширээ, Иххэт, Дундговийн Баянжаргалан, Өлзийт сумдын нутгаар муу байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-08 08:52:01
    Зуншлага муу байгаа сумдын лам нар муу байна даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах