Наадмын өдрүүдэд зах, супермаркетуудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, сүлжээ дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр

07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна.Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд

 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах  “Сансар” супермаркет  07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд  06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна, 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса-2” дэлгүүр

 07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 

07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр

07 дугаар сарын 10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.

“Нарантуул” худалдааны  төв  

07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж,  07 дугаар  сарын 11–19-ний өдрүүдэд амарч 07 дугаар  сарын 20–ны өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 

07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 

07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 

07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 

07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 

07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.