Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томиллоо
УИХ-ын чуулганыг өнөөдөр зарлан хуралдууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ж.Эрдэнэбатыг МУ-ын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд түүний нэрийг танилцуулж, Ерөнхий сайдаар томилох тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн 97,1 хувийн дэмжлэгээр баталлаа. Ингэснээр Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбат томилогдож байна. Түүний хувьд УИХ-д Сэлэнгэ нутгаасаа хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Түүнийг Ерөнхий сайдаар томилох  үеэр гишүүд саналаа хэлсэн юм.

Бадейлхан: Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар нэлээдгүй бодлого боловсруулсан. Үүнийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт малчдын амьдрал маш их хүндэрч байгаа. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ маш их унасан. Үүнийг анхаарч ажиллаарай гэж хүсье.

Ж.Батзандан: УИХ-ын даргад хандаж хэлэхэд гишүүдийнхээ нэр усыг зөв дуудаж байх хэрэгтэй шүү. МАН залуу хүмүүсээ гаргаж ирж байгаад баярлаж байна. АН үүнийг хийж чадаагүй учраас унасан юм. Таны ойр хавьд байгаа бизнесийн бүлэглэлээс хол байгаарай. Монголын төрд хоёр намын далбаан дор  26 жил  шургалсан  олигархи, бизнесийн бүлэглийн дарамт шахалтыг  сайн  давж гараарай. Хэрэв тийм зүйл байвал надад хэл бий хамгаална. Эцэст нь хэлэхэд та татварын орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа бол татвар төлөгчдөө дэмж, ажлын байр нэмэгдүүлнэ гэж байгаа бол ажил олгогчдоо дэмж л гэж хэлье.
 
З.Нарантуяа
: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхээр хамт ажилласан. Мэргэжлийн хүн орж ирж байгаад талархаж байна. Цаашид улс төржилгүйгээр ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.   Экспортын орлогыг нэмэгдүүлэхээр дорвитой ажлуудыг хийгээрэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд эрхзүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч, миний өргөн барьсан дөрвөн  хуулийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Гадаад улсууд хамгийн түрүүнд хөрөнгийн зах зээлийг  хардаг. Тиймээс цаашид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр дорвитой ажил хийгээрэй. Мөн даатгалын зах зээлийг мэргэжлийн зөв нүдээр харж, хөгжүүлээрэй гэж хүсэж байна.

Д.Пүрэвдорж: Та энэ суудалд суух ёсгүй байсан.Таны энэ суудалд намын дарга чинь суух ёстой байсан юм. Тэр хүн хүний гараар могой бариулж  сурсан учраас  таны ард үлдэж байгаа юм.

Ийнхүү гишүүд  үгээ хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад 97.1 хувиар Ж.Эрдэнэбатыг  дэмжлээ.  МУ-ын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат цаашид хичээнгүйлэн ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаа мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • луухан 2016-07-09 11:16:48
    ни хао , монгу тунжи
  • Зочин 2016-07-08 08:54:32
    Хуралдаа суухгүй байгаа 4-5 хүн байгаа бололтой, анхнаас нь олон нийтэд сайн зарлаж байгаарай УИХ-ын даргаа, олон нэрээ дуудуулбал эрхбиш ухаарах байлгүй
  • Зочин 2016-07-08 07:54:51
    Салхин сэнс Сайханбилэг шиг өөрийн толгойгүй байж болохгүй шүү, өөрийн бодол өөртөө зөв зоригтой байгаарай
    • Yanaa 2016-07-08 11:32:14
      Yag adilhan tolgoigui deerees ni angli helgui harin davuu tal ni chinises uchir china heltei baij magad ene hun saiduudaa ezendee daramtluulna
  • зочин 2016-07-08 07:47:58
    Шинэ ерөнхий сайдад баяр хүргэе
  • Зочин 2016-07-08 07:20:35
    Шинэ Ерөнхий сайдад баяр хүргэе. Ядаж нэр цэвэр. Дутагдаж буй асуудал байна. Ерөнхий сайд хүнд байх боловсрол нимгэн байна. Гэвч хуучинсаг хүмүүсээс дээр шүү
  • зочин 2016-07-08 07:10:48
    баяр хүргэе засгийн газараа мэрэгжилийн чадварлаг нэр хүндтэй хүмүүсээр бүрдүүлээрэй батзандангийн захиасыг бодож бодож ажилаарай.
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах