Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн Засгийн газар шат шатандаа мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг  томилох  асуудлыг  хэлэлцэх юм. Дөнгөж сая Н.Энхболд гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны  санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Мөрийн хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаараа танилцуулахыг хүссэн. Эрх баригч ялсан намын дарга Ерөнхий сайд болоогүй. Энэ нь мөрийн хөтөлбөрөөсөө ухрах зүйл биш гэдгээ хэлсэн.  Тиймээс бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажил хэдий хугацаанд хэрэгжих вэ? Оюутан бүрт тэтгэлэгт олгож, сургалтын зээл олгох нь мөн хэзээ хэрэгжих бол.

Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: МАН олонх болсон учраас мөрийн хөтөлбөрөө  үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Юун түрүүнд бодит нөхцөл байдлаа тодорхойлчихоод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж  эхлэх нь зүйтэй.  Манай намын мөрийн хөтөлбөрийг халамжийн хөтөлбөр гэж хэлээд байгаа. Гэвч манай хөтөлбөр хамгааллын хөтөлбөр дэвшүүлсэн. Зарим улс орнууд халамжийн буюу хамгааллын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах тал дээр ямар байр суурь  баримталж ажиллах вэ, Төрийн албыг төрлийн алба болгосон асуудалд ямар байр суурьтай  ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн засгийн газар байгуулахаар тусгасан. Тухайн салбарт ажиллаж буй бүх хүн мэргэжлийн байлгах тал дээр анхаарна. Ажилгүйдлийн асуудал дээр Уул уурхай, ХАА-н салбарт олон хүн ажиллуулах асуудалд анхаарна. Тэнд хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан: Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсөв мөнгөний бодлогыг  шинэчлэх асуудлаар нэлээд  ажиллаж байсан тэрийгээ үргэлжлүүлээрэй гэж хүсмээр байна. Манай засгийн газар сүүлийн жилүүдэд арилжааны шинжтэй маш өндөр хүүтэй зээл авсан. Үүнийг гадны байгууллагууд маш их шүүмжилж зөв бодлогоор удирдаач гэж хүсэж байсан ч манайхан өөрчлөөгүй. Тиймээс та  ирэх жилүүдэд өрийн менежменттэй болгох, нэг төсөвтэй болгох,  төсөв мөнгөний бодлогоор удирддаг байх энэ гурвыг л баримтлаад ажиллачихвал болно. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Эдийн засгийн суурьтай хүн Ерөнхий сайдаар томилогдох гэж байгааг бол дэмжиж байна. Шийдлийн Засгийн газар гарч ирэхэд гурван удаа Эдийн засаг гэж хэлж байсан. Үүнийхээ оронд хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг хэлээчээ гэж захиж байсан. Тиймээс одоо байгуулагдах засгийн газрыг маш өндөр хариуцлагатай  байгаасай гэж хүсэх байна. Монгол улс тийм хүнд эдийн засагтай улс биш. Эрсдлийн зөв менежмент хийгээд явчихвал  богинохон хугацаанд босгочих боломж бий гэдгийг харж байгаа. Энд муу амлаад байх шаардлагагүй.  Хоёр хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжлүүлэх шаардлагатай. Солонгорсон эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай байна. ХАА-н зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Дан ганц уул уурхайгаас хамааралтай юм шиг байх хэрэггүй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Нэр дэвшигчийг дэмжиж байна. Аливаа асуудлыг улс төр биш эдийн засаг, өөрчлөлт талаар нь хардаг. Өнгөрсөн 4 жил айхтар хүндэрсэн зүйл байхгүй. Бид  өнөөдөр сөрөг хүчин гэж ажлыг нь гацаагаад байх бодол байхгүй. Тийм учраас зөвхөн өөрийн 65 гишүүндээ суурилах биш АН-ыг төлөөлсөн 9 гишүүнийг ижилсгэж авч үзэх нь чухал байх.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nyam 2016-07-09 17:15:02
    0Sanjmyatawaa engersen 4-jild hundersen zuil baigaagui gej yaj helj chadaj bainaa,tanai ardchilsan namig tegeed l buulgasan um shuu dee,bid hiih ajil, ideh hool...
  • Irgen 2016-07-09 16:14:59
    Za tegeed ah nariihaa zamaar yavchiv daa zahiya
  • irgen 2016-07-09 11:33:05
    Salbariin mergeshsen turiin hun ajilluulah heregtei. Duraaraa durgisan idej uuhaas uur yumgui het ambitstai nuhduud olon bii dee
  • зочин 2016-07-09 06:39:23
    Төрийн захиргааны бүтцийг чиг үүргийн давхардлыг арилгах, зарим функцийг ТББ-аар гүйцэтгүүлэх зэргээр цомхон чадварлаг аппарат бий болгох замаар өөрчлөх хэрэгт...
  • МАН нам хэлмэгдүүлэлтийг мэргэжлийн зохи 2016-07-08 09:13:46
    шат шатандаа мэргэжлийн гэдэг нэр томъёог санаачлан энэ өдрөөс эхлэн төрийн албан хаагчид шат дараалан сонгуулиар халагддаг жишиг тогтоолоо үүнийг санаж ав ар
    • тйи 2016-07-08 12:11:37
      өгнөрсөн дөрвөн жилийн намчирхсан танил тал харнсан найз нөхдөө оруулсан бүгдийг халах хэрэгтэй .үүнээс айх огт хэрэггүй . эхлээд төрийг цэвэрлэх хэрэгтэй
  • bi 2016-07-08 07:30:35
    salbar buriig tuhain salbariin mergejliin, ajlaa meddeg huneer ni udirduulj chadval ehnii hamgiin zov alham bolno shuu dee.