Түрүү бөхийг “Ланд круйзер 200” автомашинаар байлна
Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Энэ жилийн тухайд тэгш ойнууд тохиож байгаа тул 1024 бөх барилдахаар болсон. Тэгвэл наадмын түрүү бөхийг энэ жил “Ланд круйзер-200” автомашин, 15 сая төгрөгөөр шагнахаар болжээ.  Өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн Улсын арслан Э.Оюунболдыг мөн “Ланд круйзер-200” автомашин, 15 сая төгрөгөөр байлж байсан юм.

Дашрамд дуулгахад, наадмын сорилго 128 бөхийн барилдаан зургаадугаар сарын 26-ны өдөр болж, улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.