Евро 2016: Франц шигшээ тоглолтод шалгарлаа
Евро 2016 тэмцээний хагас шигшээ өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Франц Германы хүчирхэг багууд шигшээ тоглолтод шалгарч үлдэхийн төлөө нэлээд ширүүн тэмцэлдлээ. Эцэст нь Францчууд нутгийн дэвжээндээ илүүрхлээ. Энэ тоглолтын гол баатраар Францын шигшээ багийн довтлогч А.Гризман  нэрлэгдлээ. Тэрбээр М.Нойерын хаалганд хоёр гоолыг хийж чадсан. Талбайн эзэд хүчирхэг Германы багийн нягт хамгаалалтыг сэтлэх гэж нэлээд зүдэрсэн ч эцэст нь хоёр гоол оруулж, дэлхийн аваргуудыг гэрт нь буцаалаа. 



Хоёр багийн тоглолт тун сонирхолтой явагдаж, багууд ээлж дараалан аюултай довтолгоог явуулж байлаа.Тоглолтын эхний хагасын сүүлийн мөчид буюу 45 дахь минутад Германы шигшээ багийн ахлагч Бастиан Швайнштайгэр торгуулийн талбайд гар хүрч улмаар Францчууд торгуулийн цохилт цохих эрхтэй болсон. Францчууд ч энэ боломжоо алдалгүй ашиглаж чадсан юм. А.Гризманн торгуулийн цохилтыг амжилттай болгосноор  тоглолтын эхний хагас 0:1 харьцаатай Францын давамгайлал дор өндөрлөсөн. Улмаар хоёрдугаар үед мөн л А.Гризманн  гоолдож багаа шигшээ тоглолтод хөтөллөө. 



Францын шигшээ баг 7-р сарын 10-11-нд шилжих шөнө Португалын багийн эсрэг 15 дахь удаагийн буурал тивийн аваргын цомыг өргөхийн төлөө тоглоно. 



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-08 11:59:39
    France uls afrikiin uls yumuu. Bugdeeree tas har negruud baina.
  • Зочин 2016-07-08 05:20:59
    Португал аварга болно
  • оросоо 2016-07-08 02:16:46
    Францын хамгаалалт сайн байлаа Германчуудын алдаа үнэндээ тийм топ багаас гарахааргүй алдаа байлаа даа