Өнөөдөр болох үйл явдлууд
08:30 цагт: Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” сэдвээр олон улсын эрдэмтэд чуулна. ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурлыг “Blue sky” зочид буудалд болно.

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.

11:00 цагт: Төрийн ордны A зааланд Монгол Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно.

11:00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал УДБЭТеатрын байранд болно.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд  Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.

12:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр. Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.