Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, наадмаас өмнө Засгийн газрын тэргүүнийг томилох зарлиг гаргасан. Ингээд МАН-ын Бага хурал уржигдар хуралдаж, улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжсэн шийдвэр гаргасан.
Харин өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай уулзаж, зарим зүйлийг захиж хэллээ.Ж.Эрдэнэбатын тухайд Засгийн газрыг дан дээлтэй сайд нараар бүрдүүлэх бодолтой байгаагаа дуулгаад байсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Өчигдөр чуулган хуралдаж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Ингэснээр УИХ-аар хууль, тогтоолын төсөл батлах боломжтой болж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn