С.Батболд: Төрийн албыг тогтвортой байлгаж, залгамж чанарыг нь алдагдуулахгүйн төлөө ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзлаа.

Тэрээр, “Би өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Төрийн захиргааны байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан хүний хувьд төрийн албаны үйл ажиллагааг сайн мэднэ.  Улс төрийн ямар ч хүчин төрийн эрх мэдлийг тайван замаар, иргэдийн сонголтын үр дүнгээр авдаг болсон нь ардчиллын хамгийн том амжилт. Цаашид төрийн албыг тогтвортой байлгаж, залгамж чанарыг нь алдагдуулахгүй байхад би онцгой анхаарч ажиллана. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг ажил үүргээ тасралтгүй үргэлжүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэсэн юм. Мөн НЗДТГ-ын нийт албан хаагчдыг нийслэлийн иргэдийг ажилтай,  орлоготой байлгах талаар шинэ санал санаачилга гаргаж бүтээлчээр хамтран ажиллахыг хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-08 10:40:47
    MAH aas urwaj AN iin tald ajillaj hamt ajilladag nuhduu daramtalj darga bolj dewshsen nuhdiig zailuulah heregtei.Turiin alband yos zuitei humuus akillah ni zuw
  • чадвартай боловсон хүчингээ авч үлд 2016-07-08 03:46:34
    өнөөгийн төрийн албан хаагчидын ихэнх нь чадваргүй ар өврийн хаалгаар орсон мэдлэг боловсрол нимгэн худлаа аавын цээж хурган дарга нар байгаа тийм хүмүүсээс -
  • иргэн 2016-07-08 00:56:17
    соль бүгдийг нь АН ажил хийлгэхгүй гай болно соль соль бүгдийг хь
  • Soongo 2016-07-07 23:07:23
    Су.Батболд та ярьсандаа байна шүү, өмнөх жилүүдэд улиг болсон үгийг давтаж байна шүү, ямар ч хүн яамны сайд болоод дандаа ингэж хэлдэг,
  • Irgen 2016-07-07 10:24:08
    AN iinhan jiriin alban haagchdiig daramtalj ajlaas gargasan orond ni chadwargui humuuseer duurgesen.iim humuusiig ajilluulah gej uu