С.Жавхлан гишүүн байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдана
УИХ-ын чуулган  дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүн батлах  тухай тогтоолын төслийг  хэлэлцлээ. Төрийн байгуулалтын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн    байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус   танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн тус бүр гурван байнгын хороонд харьяалагдаж байгаа. Хуралдаа идэвхитэй оролцоод ажиллаарай. 2012 онд МАН УИХ-д цөөнх байхад бүлэггүй, байнгын хороонд ч харьяалагддаггүй, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан. Ийм зовлонг туулж гарсан учраас цөөнхийн бүлгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаж, тус бүр гурван байнгын хороонд харьяалуулсан” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Би насаараа боловсрол, соёлын байгууллагад ажилласан хүн. Тиймээс энэ дагуу байнгын хороонд харьяалагдах ёстой байх. Гэтэл намайг Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан байна” гэв. Үүний хариуд УИХ-ын дарга намын бүлгээс орж ирсэн саналын дагуу хуваарилсан гэдгийг хэллээ. 

Ингээд  гишүүд саналаа хэлж дууссанаар, УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах санал хураалт явууллаа.Гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тогтоолын төслийг батлав. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Одоо байнгын хороод даргаа  томилох юм.

Дашрамд дуулгахад УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийсэн даруйд олны анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан  Байгаль орчны байнгын хороонд харьяалагдлаа. 
 


Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүн


1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

1.Төмөрбаатарын Аюурсайхан

2.Октябрийн Баасанхүү

3.Сүхбаатарын Батболд

4.Лувсанвандангийн Болд

5.Гомбожавын Занданшатар

6.Данзангийн Лүндээжанцан

7.Батсүхийн Наранхүү

8.Хишгээгийн Нямбаатар

9.Наваан-Юндэнгийн Оюундарь

10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

11.Ядамсүрэнгийн Санжмятав

12.Отгонбилэгийн Содбилэг

13.Ганзоригийн Тэмүүлэн

14.Агваанлувсангийн Ундраа

15.Цэдэнбалын Цогзолмаа

16.Дамдины Цогтбаатар

17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан

18.Жадамбын Энхбаяр

19.Нямаагийн Энхболд

2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

1.Хавдисламын Баделхан

2.Батжаргалын Батзориг

3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

4.Жадамбын Бат-Эрдэнэ

5.Хаянгаагийн Болорчулуун

6.Цэдэнгийн Гарамжав

7.Самандын Жавхлан

8.Лхагвын Мөнхбаатар

9.Гомпилдоогийн Мөнхцэцэг

10.Дакейн Мурат

11.Ядамсүрэнгийн Санжмятав

12.Батсүхийн Саранчимэг

13.Янгугийн Содбаатар

14.Гомбожайн Солтан

15.Агваансамдангийн Сүхбат

16.Ганзоригийн Тэмүүлэн

17.Дэндэвийн Тэрбишдагва

18.Лхагваагийн Элдэв-Очир

19.Дондогдоржийн Эрдэнэбат

3/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хороо:

1.Октябрийн Баасанхүү

2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

3.Баагаагийн Баттөмөр

4.Магваны Билэгт

5.Даваагийн Ганболд

6.Дорждугарын Гантулга

7.Самандын Жавхлан

8.Нямтайширын Номтойбаяр

9.Мөнхөөгийн Оюунчимэг

10.Ядамсүрэнгийн Санжмятав

11.Даваажанцангийн Сарангэрэл

12.Батсүхийн Саранчимэг

13.Агваанлувсангийн Ундраа

14.Ням-Осорын Учрал

15.Цэдэнбалын Цогзолмаа

16.Содномын Чинзориг

17.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

18.Өлзийсайханы Энхтүвшин

19.Содномзундуйн Эрдэнэ

4/Өргөдлийн байнгын хороо:

1.Намсрайн Амарзаяа

2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

3.Магваны Билэгт

4.Дорждугарын Гантулга

5.Цэдэнгийн Гарамжав

6.Дорждамбын Дамба-Очир

7.Гомбожавын Занданшатар

8.Гомпилдоогийн Мөнхцэцэг

9.Дакейн Мурат

10.Мөнхөөгийн Оюунчимэг

11.Бөхчулууны Пүрэвдорж

12.Шатарбалын Раднаасэд

13.Даваажанцангийн Сарангэрэл

14.Гомбожайн Солтан

15.Агваансамдангийн Сүхбат

16.Дуламдоржийн Тогтохсүрэн

17.Намсрайн Цэрэнбат

18.Бямбасүрэнгийн Энх-Амгалан

19.Лувсангийн Энхболд

5/Төрийн байгуулалтын байнгын хороо:

1.Октябрийн Баасанхүү

2.Жалбасүрэнгийн Батзандан

3.Батжаргалын Батзориг

4.Болдын Жавхлан

5.Данзангийн Лүндээжанцан

6.Жамъянгийн Мөнхбат

7.Цэндийн Мөнх-Оргил

8.Батсүхийн Наранхүү

9.Дуламсүрэнгийн Оюунхорол

10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

11.Отгонбилэгийн Содбилэг

12.Долгорсүрэнгийн Сумъяабазар

13.Батбаярын Ундармаа

14.Дамдины Хаянхярваа

15.Намсрайн Цэрэнбат

16.Миеэгомбын Энхболд

17.Нямаагийн Энхболд

18.Дондогдоржийн Эрдэнэбат

19.Жаргалтулгын Эрдэнэбат

6/Төсвийн байнгын хороо:

1.Намсрайн Амарзаяа

2.Хавдисламын Баделхан

3.Жалбасүрэнгийн Батзандан

4.Отгоогийн Батнасан

5.Баагаагийн Баттөмөр

6.Цэрэнпилийн Даваасүрэн

7.Жамъянгийн Мөнхбат

8.Загдхүүгийн Нарантуяа

9. Батсүхийн Наранхүү

10.Нямтайширын Номтойбаяр

11.Цэндийн Нямдорж

12.Дуламсүрэнгийн Оюунхорол

13.Дуламдоржийн Тогтохсүрэн

14.Чүлтэмийн Улаан

15.Чимэдийн Хүрэлбаатар

16.Баттогтохын Чойжилсүрэн

17.Жадамбын Энхбаяр

18.Өлзийсайханы Энхтүвшин

19.Содномзундуйн Эрдэнэ

7/Хууль зүйн байнгын хороо:

1.Жалбасүрэнгийн Батзандан

2.Отгоогийн Батнасан

3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

4.Лувсанвандангийн Болд

5.Жамбалын Ганбаатар

6.Даваагийн Ганболд

7.Борхүүгийн Дэлгэрсайхан

8.Лхагвын Мөнхбаатар

9.Цэндийн Мөнх-Оргил

10.Хишгээгийн Нямбаатар

11.Цэндийн Нямдорж

12.Наваан-Юндэнгийн Оюундарь

13.Бөхчулууны Пүрэвдорж

14.Шатарбалын Раднаасэд

15.Ням-Осорын Учрал

16.Дамдины Цогтбаатар

17.Баттогтохын Чойжилсүрэн

18.Лувсангийн Энхболд

19.Содномзундуйн Эрдэнэ

8/Эдийн засгийн байнгын хороо:

1.Төмөрбаатарын Аюурсайхан

2.Жадамбын Бат-Эрдэнэ

3.Лувсанвандангийн Болд

4.Хаянгаагийн Болорчулуун

5.Сандагийн Бямбацогт

6.Жамбалын Ганбаатар

7.Цэрэнпилийн Даваасүрэн

8.Дорждамбын Дамба-Очир

9.Борхүүгийн Дэлгэрсайхан

10.Болдын Жавхлан

11.Загдхүүгийн Нарантуяа

12.Долгорсүрэнгийн Сумъяабазар

13.Дэндэвийн Тэрбишдагва

14.Батбаярын Ундармаа

15.Чимэдийн Хүрэлбаатар

16.Содномын Чинзориг

17.Лхагваагийн Элдэв-Очир

18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

19.Дондогдоржийн Эрдэнэбат

 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-07 22:08:27
    Жавхлан ядаж авлигач, хулгай, завшигч, эрх мэдэлд дурлагч биш нь энэ ядарсан ард түмэнд ямар их завшаантай хэрэг вэ. Буянтай ард түмэн шүү
    103.57.93.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-07 11:17:43
    Халууцаж байгаа байх даа. Хеерхий.
    103.229.122.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-07 09:53:46
    Босоо нэртэй байх гээд хэвтээ болчихсон түүх байдаг шиг юм болгонд тохируулж хувцаслаарайдаа? дээл өмссөнөөр л шудрага болчихдоггүй хууль бол хууль шүү дээ?ө
    202.21.106.152
    Мэдэгдсэн Хариулах
  • TSAAGII 2016-07-07 09:35:36
    IH YUM HIIH HVN SHVV BITGII NEGNIIGEE MUUL CHADAAD GARAAD IRJ BHAD YADGIIN
    202.179.31.100
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2016-07-07 08:42:45
    Яана даа. Ядаж морь мал хариуцсан ч юм уу, дуу хуур хариуцсан бүлэг байдаггүй юмуу
    202.179.29.72
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-07-07 08:32:01
    Huurhii uur yu ch hiih bilee soel urlag gej bga yu yu chadh be dee zailuul aa targalad muuhai hushin bnaa ene deelee bolio deel umsuud mongol bolhgyi ee
    103.194.176.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүйлэн 2016-07-07 08:24:07
    Хөөрхийг Соёл урлаг хариуцсанн бүлэгт оруулахгүй яасан юм. Соёлын сайдаас их юм хийсэн ш тээ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах