Б.Обама В.Путинтай утсаар ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр утсаар ярьжээ.  Өнөөдөр Польшийн нийслэл Варшав хотод Умард Атлантын цэргийн эвслийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт эхлэх учиртай. Харин энэ уулзалтаас урьтаж, Сирийн нөхцөл байдлын талаар хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярьсан байна.

ОХУ-ын Тамгын газраас мэдэгдсэнээр тэд Сири улсад явуулж буй цэргийн үйл ажиллагааны харилцаа холбоо, зохицуулалтыг сайжруулахад санал нэгджээ. Мөн иргэний дайны нөхцөл байдалд улс төрийн хэмжээнд шийдвэр гаргахын тулд НҮБ-ын зуучлалтайгааар Ассадын дэглэм болон босогчдын зөвшилцөх уулзалтыг дахин хийх нь чухал гэдгийг онцолжээ.

Харин Цагаан ордоноос мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Барак Обама Башар ал Ассадын Засгийн газар гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгааг шүүмжилж,  ОХУ-аас Сирид үзүүлэх дэмжлэгээ зогсоохыг шаардсан байна.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-07 07:36:08
    Сири, Ирак дахь болон бусад иргэний дайнуудын бүруутан нь империолист Америк шүү дээ, мөн коммунист Оросын буруу ч бий л байх
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах