УИХ-ын дарга Нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг өнөөдөр /2016.07.07/ хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ. нийслийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан шийдвэрлэж удирдлагуудаа сонгосон байна. Манай намаас нэр дэвшигчид сонгогчдын итгэлийг хүлээн нийслэлийн ИТХ-д олонхи болж, нийслэлийн иргэдийн амьдралыг авч явах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Иймээс сонгогчдынхоо итгэл найдварыг зүтгэлээр хариулж, хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг онцлов.




 

Урьд нь УИХ-ын гишүүн байсан, орон нутгийн удирдлагад ажиллаж байсан төрийн туршлагатай ажилтан С.Батболд нийслэлийн Засаг даргаар, төрийн захиргааны байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан Ц.Сандуй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, өмнөх дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа намын бүлгээ ахалж байсан Д.Амарбаясгалан энэ удаа олонхийн бүлгийг ахалж ажиллах болсонд Улсын Их Хурлын дарга сэтгэл ханамжтай байгаагаа онцлоод намын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж,Мөнхбат нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-08 01:48:28
    Сайн ажиллаарай, Батүүл үнэндээ юу ч хийгээгүй, та нар сайн ажиллах хэрэгтэй, ард түмний амьдралыг АН байхгүй болгосон шүү
  • oOL 2016-07-07 08:25:36
    60 000 000 000 МАНДТУГАЙ!
  • Зочин 2016-07-07 06:54:20
    М.Энхболд өмнө нь Багахангайгаас нэг улаан хацартай нөхрийг УБ хотын даргаар тавьж байсан, одоо давтагдаж байна, одоо чадаж байгаа юманд арга алгадаа