Ж.Эрдэнэбат шинэ засгийг дан дээлтэй сайд нараар бүрдүүлэхээ  дуулгав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, наадмаас өмнө Засгийн газрын тэргүүнийг томилох зарлиг гаргасан. Тэгвэл МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжсэн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай уулзаж, зарим зүйлийг захиж хэллээ. Ж.Эрдэнэбатын тухайд Засгийн газрыг дан дээлтэй сайд нараар бүрдүүлэх бодолтой байгаагаа хэлсэн. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь Засгийн газрын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо.
Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна. Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой.

Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог байна, 65 гишүүнтэй байна гэдэг бол бодлого тодорхойлж байгаа тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой. Ойр суудалтай байхад сөрөг хүчин хяналт тавьдаг байсан. Засгийн газарт хийх ажил маш их, яаралтай хийх ажил их бий.

Гурав дахь нь азтай Ерөнхий сайд байх нь. АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхлээд байна. Гадаадын маш олон Ерөнхий сайд ирнэ. Хөрш орнуудын Ерөнхий сайд ирнэ. Тэр хүмүүстэй гар бариад асуудлаа хэлээд ажлаа эхэлнэ гэдэг сайн зүйл. Маш олон өндөр дээд түвшний зочид ирнэ.

Дөрөвт, Засгийн газраас ажил хийлгэсэн байтал мөнгө өгөөгүй гэдэг гомдол гарсан. Хийсэн ажлынх нь мөнгө олгогдох ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд ажилтай байх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болор бичлэг тавьсан байна, бид хүнлэг байх ёстой. 25 ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуул гэдэг хууль бий. Хүн рүүгээ хандсан байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаарай.Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жил бүр буураад байгаа. Санхүүжилтийг нь өмнөх жилийнхээс бууруулахгүй баталж байх ёстой. Уг хөрөнгөөр орон нутгийн иргэд ажилтай болдог, орон нутагт үйлдвэрлэл хөгждөг.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан гараад байгаа, энэ асуудлыг нээлттэй ярилцах байх гэж бодож байна. Монголынхоо тогоонд ороод ирсэн асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэж шийдэх байх. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Улсын эдийн засгийг олон жил авч явсан хүмүүст хэлэхэд тэдний эрх ашиг хохирох ёсгүй, анхаарч ажиллах ёстой гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна.

Саяын сонгуулиар ч авсан сургамж авах ёстой шүү. Ард түмэн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байна. Буруу хийсэн алхам бүр ард түмний ой санамжид үлдэнэ.Зарим нэг сургамжийг харахад төрд гарсан нь буруу үйл ажиллагаа явуулаад тойрог хүрээлэгчдээ татаад ах дүүгээ татаад ёс зүйгүй аашилж байна.Бусад оронд нэг л буруу алхам хийсэн бол шууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Төрийн албанд орсон хүн баяждаг, хөлждөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • долгор 2016-07-09 19:54:56
    арай Баярцогтыг сайдад томилж олны шившиг болохгүй байлгүй дээ.
  • Зочин 2016-07-09 05:22:45
    МАН нэрээ аврахын тулд салбар бүрийг, аймаг, сум, дүүрэг, хороо, бүх шатны хүмүүсийг мэргэжлийн хүмүүсээрээ, тэр тусмаа доороос нь дэвшүүлэх замаар салбарыг нь ...
  • Юу гээд хэлчихсэн юм бол доо 2016-07-08 11:15:01
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь Засгийн газрын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажил...
  • сонгогч  2016-07-08 05:31:28
    Сайд болох гэж УИХ-д орсон манайх чинь парламент төрөө барьдаг орон шүү дээ. тэгэхээр засгийн газар УИХ-аасаа томилох нь зөв шүү дээ.
  • usaikhan 2016-07-07 23:05:54
    amjilt khusiye!!!. chi chadna aa. itgej bn.
  • иргэн 2016-07-07 13:58:01
    Ганди Цолмон нар ёстой хэрэггүй дээ
  • Иргэн  2016-07-07 13:33:12
    Хуучин хүмүүс хэрэггүй шүү, дан 40өөс 50насныханаар багаа бүрдүүлж. 2020 онд ялж, бүтээлч байя гэвэл. Салгалсан засаг байя гэж бодож байгаа бол ч хамаа алга. ...
  • Т 2016-07-07 11:57:04
    Төрийн албанд ажилд орсон хүн бүр баяждаг гэж ойлгогдоод байна. Битгий тэгэж худлаа шааж бай. Дарга нар л юу юм гэхээс...
  • Дэд сайдууд байхгүй шүү 2016-07-07 10:34:00
    Дэд сайд байхгүй шүү. Сайд төрийн нарийн нар асуудлаа үүр. Одоо тэгэж олон хүн үргүй тэжээх чадал улсад байхгүй шүү
  • хэхэ 2016-07-07 09:09:45
    Хэхэ. Англий байтугай орос хэл паг хүн дээ. Одоо яанаа. Хаанаас юу уншиж ямар мэдээлэл авч боловсордог хүн байгаам дээ
  • Нараааа 2016-07-07 06:26:51
    Дэд сайдаар яахым бэээээээээээээээээ