Унаач хүүхдүүдийг энэ бямба гарагт бүртгэнэ

Хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт энэ сарын 9-12-ны өдрүүдэд уралдаанд оролцогч хүүхдүүдийг бүртгэх аж. Тодруулбал хурдан морь унаас хүүхдээ бүртгүүлэхээр ирж буй уяачид дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирэх ёстой гэнэ.

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

Эрүүл мэндийн дэвтрийн дугаар

Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг

Ослын даатгалын баталгаа

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.

Хүүхдүүдийн даатгалыг "Монгол", "Практикал", "Миг", "Соёмбо", "Монре", "Хаан", "Ард", "Бодь", "Мөнх", "Номин", "Тэнгэр" зэрэг 11 компани хийнэ.

Уралдааны үед тавигдах шаардлага

Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.

7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.

Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна.

Ямар нэг шалтгаалаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх.

Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарах.

Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой.

Жич: Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх ёстой ажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.