Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав
-Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 19 асуудлыг шийдвэрлэжээ-

2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган зав­сар­­ласантай холбогдуулан Өр­­гөд­лийн байнгын хорооны дар­­га Р.Бурмаа тайлангийн ху­­­га­цаанд хийсэн ажлынхаа та­­­лаар өчигдөр мэдээлэл хий­лээ. Ху­ралд тус байнгын хо­роо­­­ны ги­шүүн Ж.Бат­зандан, Д.Са­­­рангэрэл, С.Ганбаатар нар орол­­цон тайлангийн хуга­цаанд гүй­цэтгэсэн ажлынхаа та­лаар товч мэдээлэл хийлээ.

Өр­гөдлийн байнгын хороо 2014 оны хаврын ээлжит чуулганы ху­гацаанд иргэний өргөдлийн да­гуу нийт зургаан удаа ху­рал­даж, 19 асуудал хэлэлцэж шийд­вэрлэсэн байна. Хариуцсан сал­ба­рын асуудлаар нь гаргасан ир­гэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайд, ХАХНХ-ын сай­дын мэдээллийг сонсчээ.

Тус Байнгын хороо зургаан тогтоол гаргаж, дөрвөн хуралдааны тэм­­дэглэлээр хуулийн хэрэг­жилт хангах, зөрчил арилгах асууд­­лаар Засгийн газарт чиг­лэл өгсөн аж. УИХ-д 2014 оны хав­рын чуулганы хугацаанд дав­­­хардсан тоогоор 1024 ир­гэ­­нээс 827 өргөдөл ирүүлсэн бай­на. Үүнээс 42 буюу таван хувь нь УИХ-ын бүрэн эрхэд шууд хамаарах асуудлаар гар­гасан иргэдийн санал, 764 буюу 91 хувь нь ахуйн шинжтэй ху­вийн асуудлаар хандсан хү­сэлт байжээ.

Энэ хугацаанд Байн­гын хороо гишүүдтэй хамт­ран ажиллаж, 508 өргөдөл шийд­вэрлэснээс 322 хүсэлт буюу 39 хувийг судлан шууд ха­риу өгч, 176 хүсэлт буюу 21 хувийг харьяаллын дагуу шийд­вэрлүүлэхээр холбогдох бай­гууллага, албан тушаалтанд шил­жүүлсэн байна.

Нийт 323 өр­гө­дөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Өр­гөдлийн Байнгын хороо ир­гэ­ний өргөдлийг хүлээн аваад судлах шаардлагатай гэж үзвэл хоёр өөр намын тө­лөө­­­лөл бүхий хоёр гишүүнд ха­риу­цуулан судалдаг бөгөөд шаард­лагатай бол ажлын хэ­сэг байгуулж, хэлэлцүүлэг, нээлт­­тэй сонсгол зохион бай­гуу­лах зэргээр ажиллаж, са­нал дүг­нэлт боловсруулан Байн­гын хо­роогоороо хэлэлцэн шийд­вэр­лэдэг аж.

Тухайлбал:
1. Иргэн Б.Нямдаваагаас даат­гуулагчийн нийгмийн даат­га­лын шимтгэл төлөх сарын ор­ло­гын дээд хэмжээний талаар гар­гасан өргөдлийг Байнгын хо­роо хэлэлцээд Нийгмийн даат­галын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэс­гийн хэрэгжилтийг хангах ар­га хэмжээ авч, Засгийн газ­рын 1998 оны 92 дугаар тог­тоолд өөрчлөлт оруулан та­нил­цуулахыг Засгийн га­зарт чиглэл болгожээ.

Уг тог­тоо­лыг хэрэгжүүлснээр иргэ­дээс нийг­мийн даатгалын шимт­гэл төлөх сарын орлогын дээд хэмжээг эдийн засгийн хол­­богдох үзүү­лэлтүүдтэй уял­дуулан жил бүр шинэчлэн тог­тоох ту­хай хуулийн үзэл ба­римтлал хэ­рэг­жиж, шимтгэл төлөгч­дийн эрх ашгийг хамгаалах, шаард­лагатай бол хууль тогтоомжийг бо­ловс­ронгуй болгох асууд­лыг шуурхай шийдвэрлэх бо­лом­жийг бүрдүүлэх аж.

2. Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Са­рантуяа, Д.Дашдаваа, М.Хуан­даг, Н.Гансүх нараас тө­рийн албан хаагчийн эм­чил­гээний зардалд төрөөс дэмж­лэг үзүүлэх талаарх Тө­рийн албаны хуулийн заалт хэрэг­жих­гүй байгаа талаар өр­гөдөл ирүүлснийг Байнгын хо­роо хэлэлцэхэд төрийн ал­бан хааг­чид төрөөс үзүүлэх эм­чил­гээний зард­лын тодорхой ху­вийг ол­гох талаарх журмыг Зас­гийн га­зар батлаагүйгээс гадна шаар­­дагдах зардлын төсөвгүй гэ­­сэн шалтгаанаар төрийн бай­гуул­лагууд хэрэгжүүлэхгүй явж ир­сэн байсан. Үүнийг шийд­­вэр­лэх чиглэлийг Засгийн га­зарт өг­чээ.

3. Иргэн Ш.Одонгэрэл, Ж.Мяг­­­маржав нараас ирүүлсэн өр­­гөд­­лийн дагуу Байнгын хо­роо­­ны тогтоолоор УИХ-ын ги­­­шүүн Д.Лүн­дээжанцангаар ах­­луул­сан ажлын хэсэг бай­гуу­лан ажил­лаж, Байнгын хо­­роо хэ­лэл­цэн Цэргийн ал­­бан хааг­чийн тэтгэвэр, тэт­гэм­жийн ту­хай хуулийн зур­га­дугаар зүй­­лийн холбогдох заал­тыг бо­­ловс­­ронгуй болгох та­лаар су­­­далж Нийгмийн даат­галын Үн­­­дэс­­ний зөвлөлөөр хэ­лэл­цэн Байн­­­­гын хороонд та­нил­цуу­ла­хыг хуралдааны тэм­дэг­лэ­лээр Зас­­­гийн газарт чиг­лэл бол­го­сон байна.

4.Иргэн О.Эрдэнэцэцэг, Г.Цог­­бадрах, Д.Дамдинсүрэн, С.Дэл­­гэр­маа нараас Боловс­ро­лын ту­хай хуульд заасан 24 хүр­тэлх са­рын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заал­­тын хэрэгжилтийг хангах ар­га хэмжээ авах, уг тэтгэмжид их, дээд сургуулийн багш нарыг хам­руулах зэрэг асуудлаар гар­гасан өргөдлийг Б.Болор, Н.Ном­тойбаяр нарын гишүүд суд­лан хуралдаанд танилцуулж хэлэл­цүүлсний дагуу Байнгын хорооноос Боловсролын ту­хай хуулийн 43 дугаар зүй­лийн 43.1.4 дэх заалтын хэрэг­жил­тийг хангаж ажиллан ир­гэ­дийг хохиролгүй болгох, Бо­ловсролын тухай хуулийн 43 ду­гаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгийн хоорондын зөрч­лийг арилгах, 43.1.4 дэх заал­тад их, дээд сургуульд ажил­ласан иргэнийг хамруулах, уг шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өр­гөн мэдүүлэх, холбогдох арга хэ­м­жээг авч зургаан сарын до­тор тус Байнгын хорооны хурал­даанд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн аж.

5. УИХ-д ирүүлсэн өргөдлийн 80.0 хувийг эзэлж буй гэр олгуулах болон нийгмийн ха­ламж, хамгааллын үйл­чилгээ, тусламж авахтай холбоо­той­гоор ирүүлсэн өргөдлийг Ж.Бат­зандан, Д.Сумьяабазар на­­рын гишүүд судлан хуралдаа­наар хэлэлцүүлж, Нийгмийн ха­ламжийн тухай, Хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих тухай хуу­лийг хэрэгжүүлэх хүрээнд ха­ламжийн сангийн үйл ажил­лагааг сайжруулах, төсөв, хө­рөн­гийг үр дүнтэй зарцуулах та­лаар тодорхой арга хэмжээ авч ажиллан танилцуулахыг Зас­гийн газарт чиглэл болгожээ.

6.УИХ-д эрүүл мэндийн сал­барын асуудлаар 2014 он гар­саар 107 иргэнээс өргөдөл ирүүлс­нийг С.Ганбаатар, Д.Са­ран­гэрэл нарын гишүүд суд­лан дүн шинжилгээ хийж, Байн­гын хорооны хуралдаа­наар хэлэл­цүүлс­нээр Эрүүл мэн­дийн хууль тогтоомжийн хэрэгжил­тийг хан­гах, монгол хүний эрүүл мэн­дийг хамгаалах тогтолцоог ши­нэчлэн сайжруулах, төсвийн хө­рөнгийн зарцуулалтын үр аш­гийг дээшлүүлэх ажлын хү­рээнд хүн амын өвчлөлийн шалт­гааныг судлан тогтоож, түү­нийг бууруулах, урьдчилан сэр­гий­лэх арга хэмжээг эр­чим­жүүлэх, эмнэлгийн тус­ламж үйлчилгээний чанарыг сайж­руулах, аюулгүй байдлыг хан­гах, эрүүл мэндийн салбарын бод­лого, зохицуулалт, үнэ та­риф, өмчийн хэлбэр, боловсон хүч­ний талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгчээ. Өргөдлийн байн­гын хороо Монголын хуульчдын хол­бооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг 2014 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан талаар тус байнгын хорооны гишүүд онцолж байлаа.

Ингэс­нээр хууль тогтоомжийг бо­ловс­ронгуй болгоход шүүгч, хууль­чид, иргэдийн саналыг авах, хуулийн хийдэл, цоорхой, зөрч­лийг судлан арилгахад хамтран ажил­лах, шүүхийн нээлттэй тан­химуудаар Өргөдлийн байн­гын хорооны мэдээллийг ир­гэдэд хүргэх, тэдгээрийн са­нал, хүсэлтийг шууд хүлээн авах боломж бүрдүүлсэн байна. УИХ-ын гишүүд, Байнгын хо­рооны гишүүдээс иргэдийг хү­лээн авч уулзалт зохион бай­гуулах, мэдээлэл өгөх, санал хү­сэлтийг шууд хүлээн авах нөхц­лийг бүрдүүлэх зорилгоор уул­залтын өрөөг тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж бай­гаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.