Нийслэлийн Засаг дарга С.Батболдод нэгдсэн төвийн талаар танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдод нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал байдаг. Тийм учраас дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байя гэж шийдэж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан. Одоо бол иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаа шиг л авдаг болсон. Ингэснээр бид дарга нарын хүнд суртлыг арилгах тогтолцоог бий болгож чадсан юм” гэлээ. 

Иргэдэд төрийн үйлчилгээг “Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарын үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 04-нөөс, "Мишээл" салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 18-наас, "Драгон" салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 23-наас эхлүүлсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-25 16:51:08
    Uul baatar sain ajilsan. Uguisgej doromjildog nuhudvvdiig P.Choinom ingej helsen baidag. Alt, guuli 2-iig ylgahgui ard tumen huurhii gej.
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-07-08 01:10:28
    hiisen yum tumnii nudend il tod bgaa yum chini BAT-UUL dargatai yarih tootsoh zuil baihgyi dee
    202.9.41.198
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-07-08 04:40:47
      Үүл даргын баг 30%-иар нь юм хийгээд 70%-ийг нь иддэг байсан. Чингис болон самурай бонд нийлээд 1,8 тэрбум доллар. Энэ их мөнгөний 30%-иар нь уулзвар болоод бус...
      106.186.208.29
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-07 13:05:56
    Bi turiin vilchilgee awaad gaihaj bayarlaj orj ireed geriihendd yarij baila. Xvn ingej ajillana gedeg Mundag. Vvlee!! Ta shvv!!!
    103.229.123.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-07 12:31:39
    Төрийн үйлчилгээний нэг хэсэг нь дарга нарын оролцоогүй шийдэгддэг болчихсон, 60 тэрбумыг босгоход бас нэг гай болж дээ. Буцаагаад хуучин хэвэнд нь оруулахуу. ...
    202.179.26.123
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-07-07 06:58:43
    батүүл их зүйл хийсэн санаачилсан хэлсэн захисныг нь хэрэгжүүлээрэй шинэ засаг даргаа, уг бид ингэж л ажил албаа өгч авч сурвал хэрэгтэй юмсан.алийн болгон өөр ...
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-07 06:33:07
    Үүл тийм л сайн байсан юм бол сонгох нь яаасан юм бэ. Засаг дарга асан гэж бичээч
    103.242.47.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-07 06:02:13
    Бат-Үүл чинь ард түмний сонголтоор зайлуулагдсан шүү дээ энэ нэр томьёог агсан гэдэг юм.
    124.158.92.16
    Мэдэгдсэн Хариулах
  • oilgolt 2016-07-07 05:53:51
    uulee naad nuhduud chini oilgohgui shuu sain tailbarlaj ogoorei dee.
    122.201.21.146
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ-ҮҮЛ САЙН 2016-07-07 05:42:35
    ҮҮЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООРОЙ
    202.21.117.194
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-07-07 05:25:48
    Бат-Үүл сайн
    202.9.40.43
    Мэдэгдсэн Хариулах