Евро 2016: Марк Клаттенбург шигшээ тоглолтыг шүүнэ
Евро-2016 тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт Уэльс-Португалийн багуудын хооронд болж, Португалчуудын ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолт эхлэхээс өмнө хагас шигшээд Португалийн баг ялалт авбал финалын тулааныг Английн шүүгч Марк Клаттенбург шүүнэ хэмээн “The Telegraph” мэдээлээд байсан. 

Их Британийн бүрэлдэхүүнд байдаг нэг улсын шүүгч Их Британийн бүрэлдэхүүн дэх нөгөө улсынхаа баг оролцсон тоглолтыг шүүх ёсгүй гэсэн албан ёсны дурэм журам байхгүй ч УЕФА буюу Европын Хөлбөмбөгийн Холбоо талуудын дунд ашиг сонирхлын зөрчил үүсэж магадгүй хэмээн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан бололтой хэмээн мэдээлж байсан юм. 

Тэгвэл уг тулаан Португалчуудын ялалтаар өндөрлөсөн тул М.Клаттенбург туслахуудынхаа хамт шигшээ тоглолтыг шүүн явуулах нь тодорхой боллоо. Өнөө шөнө явагдах Герман Францын багийн ялсан нь Португалтай  15 дахь удаагийн ЕАШТ-ий аваргын төлөө өрсөлдөнө.

Шигшээ тоглолт долоодугаар сарын 10-ны шөнө явагдана.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.