Алтанбулаг боомт ачаалал ихтэй байна

Баяр наадмын өдрүүдээр урт хугацааны амралт таарч иргэд хот хөдөөг зорих аялал зугаалга ихэсч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал их байна.

Тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээдгүй үүсч байгаа бөгөөд амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул эрхэм ЖОЛООЧ та хотоос гарахдаа холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэхийг анхааруулъя.

Иймд иргэд тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлд анхаарах, тээврийн хэрэгслийн арлын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг анхаарна уу гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.