“Цахим банкны аян” -ы сүүлийн  тохирлын эзэд шагналаа гардан авлаа

ХААН Банкнаас 4-р сарын 4-ний өдрөөс орон даяар эхлүүлсэн Цахим банкны аян 6-р сарын 30-ны өдөр  өндөрлөж,  7-р сарын 3-ны Ням гарагт 6 дахь удаагийн буюу сүүлийн тохирлын эздээ МҮОНТ-ийн 1-р сувгаар тодруулсан билээ.   

Цахим банкны аяны сүүлийн тохирлын ширээний компьютерийн азтанаар Б.Лхагвасүрэн, Д.Баатарчулуун нар, Нөүтбүүкний азтанаар М.Машбат нар УБ хотоос шалгарсан бол  iPad-ны азтанаар Дундговь аймгийн  харилцагч О.Батсүрэн, iPhone6s гар утасны азтанаар Дорноговь аймгийн харилцагч Ч.Баянмөнх, Токио хотод аялах эрхийн азтанаар УБ хотын харилцагч О.Ууганбаяр нар тус тус  шалгарч ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Беллээс шагналаа гардан авлаа.  
 
Орон даяар 3 сарын хугацаанд үргэлжилсэн Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя уриатай Цахим банкны аяны үр дүнд иргэд харилцагчид банкны үйлчилгээг гар утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан илүү хялбар, шуурхай авч байна.  
 
 Тус аяны хүрээнд 14 хоног тутам 6 азтай харилцагчийг тодруулж компьютерийн азтан 12, нөүтбүүк, ipad, iPhone 6s гар утас, Токио хотод аялах эрхийн азтан тус бүр 6 нийт 36 азтанг тодруулж урамшууллаа.   
 
Азтануудын сэтгэгдэл:
 


 

Ширээний компьютерийн азтан Б. Лхагвасүрэн:  ХААН Банкаар үйлчлүүлээд 8 жил болж байна. Одоо бүхий л гүйлгээ, төлбөрөө ХААН Банкны цахим банкаар хийдэг. Миний хувьд Мобайл банкаар гүйлгээ хийж азтан боллоо. Маш их баяртай байна.



 
Ширээний компьютерийн азтан Д.Баатарчулуун: Би ШШГГ-т ажилладаг. Манай гэр бүлийнхэн  банкинд ирэлгүйгээр банкны үйлчилгээг авдаг болоод удаж байна. ХААН Банкны Ухаалаг банк, Интернэт банкыг ашигладаг. Банк хаалаа, цаг орой боллоо гэж санаа зовох зүйлгүй их амар байдаг.




 iPhone6s гар утасны азтан Ч.Баянмөнх:  Би хувиараа бизнес эрхэлдэг. ХААН Банкны картаар гүйлгээ хийгээд iPhone 6S гар утасны эзэн боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Цагаа хэмнэж сонгосон цахим банкаараа гүйлгээ хийгээд азтан болно гэдэг сайхан юм.


 
Токио хотод аялах эрхийн азтан О.Ууганбаяр: Маш санаандгүй сайхан  мэдээ дуулаад баяртай ирлээ. Токио хот руу аялахыг мөрөөдөж байлаа. Өнөөдөр мөрөөдөл маань биелж байна. ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа.

ХААН Банкны Цахим банкыг идэвхтэй ашиглаж азтан болсон харилцагчид болон аяндаа идэвхтэй оролцсон нийт харилцагчиддаа баярлалаа.
 
Та өөрт ойр салбарт хандан ганцхан удаа хүсэлтийн маягт бөглөснөөр цахим банкны хэрэглэгч болж  банкны үйлчилгээг илүү хялбар авч амьдралдаа их цаг зарцуулаарай.
 

Амьдралдаа их банкинд бага цаг зарцуулъя!

 

Бусдад түгээх
  • gplus