Урианхай сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ энэ өдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна.

Энэ өдрийн 09.00 цагт сурын талбайд Урианхай сурын харваа эхэллээ. Тус тэмцээн өнөөдөр 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин дараа өдөр нь Буриад сурын харваа болох бол энэ сарын 9-нд хүүхдийн сурын харваагаар үргэлжлэх юм.

Үндэсний их баяр наадмын сурын харваанд жил бүр 21 аймгийн 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьдог.Монгол сурын харваа нь Буриад, Урианхай, Үндэсний гэсэн гурван төрлөөр уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.