Эрүүл наадацгаая!

Үндэсний баяр наадмын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин олон тохиолддог.
 

Иймд энэ үеэр өөрсдийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хоолны хордлого, гэдэсний замын бусад өвчнүүдээс хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг баримтлаарай!

 
1. Хуушуур худалдан авахдаа тухайн хуушуурын болон бусад бэлэн хоол үйлдвэрлэн борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэврээ сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авах эсэхээ шийдээрэй.
 
2. Та аль болох шинэ тосонд чанасан, шинэ. халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав баглаа боодолд хийлгэн аваарай.
Шинэ тосонд чанасан хуушуурны өнгө цайвар шаргал байхад, хуучин тосонд чанасан тохиолдолд илүү бараан болсон байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, улмаар хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид нотолсон байна.
 
3. Худалдан авсан хуушуур болон түргэн муудах бусад хоол хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул худалдан авсан даруйдаа хэрэглээрэй.
 

Өвчин үүсгэгч бичил биетнүүд хоол хүнсний зүйл дээр маш хурдан хугацаанд өсөж үрждэг. Ялангуяа дулааны улиралд илүү эрчимтэй үрждэг байна.

 
4. Ил задгай зарж борлуулж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, ялангуяа чанасан өндөг авч идэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл өндгөнд өвчин үүсгэгч бичил биетэн маш хурдан үрждэг.
 

ТА ХАЛУУН ДУЛААНЫ УЛИРАЛД ГАДНА ОРЧИНД ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААЛЖ БУЙ ӨНДГИЙГ ХУДАЛДАН АВАХААС ТАТГАЛЗАЖ ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА УУ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.