АСЕМ-ын залуучуудын чуулган нээлтээ хийлээ
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өчигдөр эхэлсэн. Харин албан ёсны нээлт нь өнөөдөр болж байгаа юм. 

Чуулган энэ сарын 6-10-ны хооронд үргэлжилнэ.Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох юм байна. Олон улсын төлөөлөгчдийн хувьд 3000 гаруй залуусаас шигшигдсэн манлайлагчид гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Залуус энэ удаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх юм байна. Ингээд тодорхой үр дүнд хүрч, түүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтад гаргаж тавих учиртай.

Энэ удаад Монголыг зорин ирсэн залууст түүх соёл, эртний монголчуудын аж амьдралын түүхээс сонирхуулахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн Чингис хааны хөшөө дурсгал, Цонжин болдог гээд түүх, соёлын олон газрыг сонирхуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн монгол залуусын хэв маягтай танилцуулах төлөвлөгөөг ч хөтөлбөртөө багтаажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.