Барселона багийн од, Аргентин тоглогч Л. Месси болон түүний эцэг Хорхе нарыг татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар хорих ял оноох шийдвэрийг Испанийн шүүхээс гаргажээ. Гэхдээ тэднийг хорихгүй бөгөөд Испанид эхний удаа хоёр жил хүртэлх хугацаатай хоригдох ял авсан бол тэнсэн харгалздаг хуультай аж.
Тэднийг шүүх хурал өчигдөр буюу 2016.07.06-ны өдөр болж, дээрх шийдвэрийг гаргасан байна. Мөн 29 настай Л.Мессид 2 сая евро, эцэг Хоред 1.5 сая еврогийн торгууль ноогдуулжээ. Тэднийг гэрэл зургийг нь эзэмших эрхээс олсон орлогоо Белиз, Уругвай дахь татваргүй бүсүүдэд нууж байсанд буруутгажээ.Харин Л.Мессигийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрийг шударга бус хэмээн үзэж Испанийн дээд шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Месси нь Барселона багт жилийн 36 сая еврогийн гэрээтэй тоглодог бөгөөд сүүлийн арван жилд 315 сая еврогийн орлого олсноор Форбс сэтгүүлийн өндөр орлоготой тамирчдын 10-д бичигдэж байсан юм.
Л.Мессигийн шүүх хурлын дараа Барселона багийн удирдлагууд тамирчныхаа талд байгаа гэдгээ мэдэгджээ.

Б.Сансар
olloo.mn