Францад улсад зохион байгуулагдаж буй Евро 2016 тэмцээний хагас шигшээ тоглолт эхэллээ. Манай цагаар үүрийн 04:00 цагт Португал болон Уэльсийн шигшээ багууд 15 дахь удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод хүрэхийн төлөө тоглолоо. Тус тоглолтыг дэлхий нийт хүлээж буй. “Реал Мадрид”-ын одод өөр өөрийнхөө улсын нэрийн өмнөөс ногоон талбайд хэрхэн өрсөлдөж, чухам хэн нь шигшээ багаа аваргын төлөөх өрсөлдөөнд хөтлөх вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байсан юм.

Тэгвэл энэ өдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг гурван удаа хүртсэн К.Роналдо шигшээ багтаа том тус хүргэж, өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж гоолын салхийг нээж, улмаар гоолын дамжуулалт өгч багтаа ялалт авчирлаа. Тоглолтын нэгдүгээр үед Португалчууд хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч амжилт олоогүй. Харин Уэльсчууд эсрэг багийнхаа зоо руу нэвтэрч чадахгүй байсан юм. Энэ тоглолтын туршид Португалчууд тун сайн нягт хамгаалж, Уэльсчуудад боломж олгоогүй юм.
Тоглолтын хоёрдугаар үеийн 50 дахь минутад К.Роналдо мөргөж гоолдсоноор Португалчууд тэргүүлж эхэлсэн. Тэд ердөө гуравхан минутын дараа энэ тэргүүллээ баталгаажуулж чадлаа. Энэ удаад К.Роналдогийн 16-гийн гаднаас хаалга руу шууд цохисон цохилтыг Нани нэмж хатгаснаар 53 дахь минутад Португалчууд тооны харьцааг 2:0 болгосон. Улмаар уг тоглолтод дахин гоол ороогүй бөгөөд Португалчууд хэд хэдэн аюултай довтолгоог хийсэн ч Уэльсийн хаалгач амжилттай хааж чадсан.
.jpg)
Энэ өдөр Уэльсийн шигшээ багаас Г.Бэйл шилдэг тоглолт үзүүлж, Португалийн багийн нягт хамгаалалтыг сэтэлж хэд, хэдэн цохилт хийсэн ч Р.Патрисиу бөмбөгийг аюулгүй болгож чадаж байсан. Мөн Уэльсийн шигшээ баг довтолгооны тал дээр асуудалтай байсан нь Аарон Рамситай шууд холбоотой байсан юм. Тэрбээр хагас шигшээн тун хариуцлагатай энэ тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн билээ.
Эсрэгээр нь Португалын багийн төвийн шилдэг хамгаалагчид болох У.Карвалио, Пэпэ нар мөн энэ тоглолтыг өнжсөн ч тэднийг орлож гарсан тамирчид үүргээ сайн биелүүлсэн. Ийнхүү ЕАШТ эхэлснээс хойш үндсэн цагт нэг ч хожил аваагүй байсан Португалчууд Уэльсийн шигшээ багийг үндсэн цагт 2:0 харьцаатай буулгаж аван тус тэмцээний шигшээ тоглолтод 12 жилийн дараа дахин шалгарлаа. Тэд 2004 онд нутагтаа зохион байгуулсан тэмцээнд Гректэй шигшээд таарч 1:0 –ээр ялагдаж байсан юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод К.Роналдо гоол оруулснаар нийт есөн гоолтой болж ЕАШТ-ий бүх цаг үеийн шилдэг мэргэн буучид Францын алдарт хөлбөмбөгч Платинитай зэрэгцэж ирлээ. Тэрбээр дахин нэг гоол оруулахад тус тэмцээний үх цаг үеийн шилдэг мэргэн бууч болно. Түүнд дахиад нэг тоглолт байгаа тул энэ амжилтыг эвдэх боломжтой юм.Мөн тэрбээр гоолын дамжуулалтаар ЕАШТ-ийн бүх цаг үеийн тэргүүнд бичигдэхээс гадна ЕАШТ-д хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин, дөрвөн ЕАШТ-д дараалан гоолдсон анхны хөлбөмбөгч болоод байна. К.Роналдо ЕАШТ-д 2004 онд хоёр, 2008 онд нэг, 2012 онд гурав, 2016 онд гурав /одоогоор/ гоол тус тус оруулаад байна.

Б.Сансар
olloo.mn