Их Британийн Ерөнхий сайдад горилогчид

Их Британи Европын холбооноос гарах эсэх талаархи бүх нийтийн санал асуулга өнгөрсөн сарын 23-ны өдөр тус улс даяар зохион байгуулагдсан билээ. Улмаар эцсийн дүнгээр британичуудын дийлэнх нь гарах сонголтыг хийсэн байдаг. Гэвч ЕХ-нд тусгай статустайгаар үлдэх тохироог аль эрт хийсэн байсан эрх баригч Консерватив намын тэргүүн Дэвид Камерон санал асуулгын дүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын суудлаасаа ирэх аравдугаар сард буухаа зарласан юм.
 
Түүний гэнэтийн мэдэгдлээс хойш тус улсын дараагийн Ерөнхий сайд хэн байх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Бүх нийтийн санал асуулгын хүрээнд гарах болон үлдэх гэсэн сонголтын аль нэгийг хийхийг ард иргэддээ уриалсан улс төрийн хүчнүүдийн кампанит ажил үндсэндээ дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд эрх баригч Консерватив намын гишүүд дотроо ч өөр өөр үзэл бодолтой хүмүүс байсан юм.
 
Гэвч иргэдийнх нь ихэнх нь Европын холбооноос гарах сонголтыг хийсэн тул дараагийн Ерөнхий сайдад мөн л уг шийдвэрийг дэмжиж байсан улстөрч дэвших нь гарцаагүй болсон.


Батлан хамгаалахын сайд асан Лиам Фокс энэ удаагийн өрсөлдөөнд бүдэрч, мөн бага санал авсан Стивен Крабб нэрээ татжээ. Доод танхимын гшпүудийн саналаар хүчтэй хоёр эмэгтэй өрсөлдөгч Тереза Мэй, Андреа Лидсом нартай Хууль зүйн сайд Майкл Гове тунаж үлдсэн юм.

 
Улмаар гадаад төрх байдлаараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамптай адилхан гэгддэг Борис Жонсон Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн болсон байдаг. Гэхдээ улс төрийн туршлага, намба байхгүй гэх шалтгаанаар зарим нам нэгтнүүдээсээ шүүмжлэл сонсдог байсан тэрбээр өөрөө нэрээ татсан юм. Дэвид Камероны албыг залгамжлах нэр дэвшигчдийн тооноос Борис Жонсон хасагдсанаар нийт таван хүн өрсөлдөж байсан. Тэгвэл тэдний эхний өрсөлдөөн гэх хэлж болохуйц Их Британийн парламентын 330 гишүүний дундах санал хураалт өчигдөр болж, Дотоод хэргийн сайд Тереза гишүүдийн саналаар хүчтэй хоёр эмэгтэй өрсөлдөгч Тереза Мэй, Андреа Лидсом нартай Хууль зүйн сайд Майкл Гове тунаж үлдсэн юм. Мэй хамгийн олон санал авчээ. Бүх нийтийн санал асуулгаас өмнө Тереза Мэй Дэвид Камероны нэгэн адил “Үлдэх” сонголт хийхийг дэмжиж байсан ч, иргэд нь нэгэнт шийдвэрээ гаргасны дараа ЕХ- ноос “Гарах” ажлыг тэргүүлнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүний хувьд доод танхимын гишүүдийн 165-ынх нь саналыг авсан байна.
 
Харин олон улсын ажиглагчид хийгээд Британийн улс төр судлаачдын таамагт ч багтаагүй “Битүү морь” гэж хэлж болох Эрчим хүчний сайд Андреа Лидсом 66 хүний саналаар хоёрдугаарт гишгэжээ. Гэхдээ тэдний хоорондын саналын зөрүү асар их байсан юм.
 
Түүнчлэн таван нэр дэвшигчээс хамгийн бага санал авсан Батлан хамгаалахын сайд асан Лиам Фокс энэ удаагийн өрсөлдөөнд бүдэрч, мөн бага санал авсан Стивен Крабб нэрээ татжээ. Доод танхимын гшпүудийн саналаар хүчтэй хоёр эмэгтэй өрсөлдөгч Тереза Мэй, Андреа Лидсом нартай Хууль зүйн сайд Майкл Гове тунаж үлдсэн юм.
 
Парламентын гишүүд өнөөдөр мөн хуралдахаар төлөвлөөд байна. Өнөөдөр болох санал хураалтад дээрх гурван нэр дэвшигчийн хамгийн их санал авсан хоёр нь үлдэж, дараагийн шатны даваа болох намын гишүүдийн хурлаар батлуулах учиртай. Тодруулбал, Консерватив намын 150 мянган гишүүний дунд санал хураалт явуулах бөгөөд эцэст нь Дэвид Камероныг залгамжлагч есдүгээр сарын 9-нд тодрох билээ.

 

ТЕРЕЗА МЭЙ ГЭЖ ХЭН БЭ

 
Тереза Мэй дараагийн Ерөнхий сайдад яг тохирох хүн хэмээн намынхан нь үнэлдэг ажээ. Түүний хувьд намыг хагаралдуулсан бүх нийтийн санал асуулгын үеэр ЕХ-нд үлдэхийг дэмжиж байсан ч, ямар нэг хурц мэдэгдлийг хийж байгаагүй бөгөөд хоёр талд хуваагдсан улстөрчдийг зохицуулах үүрэг гүйцэтгэж, нэгтгэхийг эрмэлзэж байсан нь Ерөнхий сайд болоход хамгийн тохирох хүн гэх дүгнэлтийг хийхэд хүргэсэн гэх. Тереза Мэй 2010 оны бүх нийтийн сонгуульд Консерватив нам ялалт байгуулсны дараа Дотоод хэргийн сайдаар томилогдон, Дэвид Камероны Засгийн газарт орж ажилласан байдаг. Улмаар 2015 оны сонгуулиар ч гэсэн Дотоод хэргийн сайдаар улиран томилогдож, цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлах болсон юм. Түүний тууштай зан чанар, гадаад төрх 1980 оны тус улсын Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг санагдуулдаг хэмээн хүмүүс үнэлдэг байна. Тэрбээр намынхныхаа дэмжлэгийг хүлээж чадвал Маргарет Тэтчерийн дараах Их Британийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болох юм.

 
“БИТҮҮ МОРЬ” АНДРЕА ЛИДСОМ ГЭЖ ХЭН БЭ

 
Улс төр судлаачид, олон улсын ажиглагчдын хэнийх нь ч таамагт багтаагүй “Битүү морь” гэж нэрлээд буй Эрчим хүчний сайд Андреа Лидсом парламентын гишүүдийн 66-ынх нь дэмжлэгийг авсан. Олон улсын хэвлэлүүд Тереза Мэйг Ерөнхий сайд болох магадлал өндөртэй хэмээн дамжуулж, түүний хүчтэй өрсөлдөгчийн тоонд Хууль зүйн сайд Майкл Гоув нэрлэж.байсан билээ. Гэсэн ч, парламентын гишүүдийн дунд болсон санал хураалтад Андреа Лидсом түүнийг ардаа орхиж, чансаагаараа хоёрдугаарт бичигдсэн.
 
Их Британийн Европын холбооноос гарах эсэх талаарх санал асуулгад Андреа Лидсом “гарах” гэсэн байр суурийг баримталж байсан юм. Тиймээс ч, 150 мянган консервантчууд дундаас “гарах”-ыг дэмжиж байсан гишүүд түүнд саналаа өгөх магадлал өндөр байгаа. Ингэж тооцвол, түүнд ч гэсэн намынхны олонхийн дэмжлэгийг авч дараагийн Ерөнхий сайдаар томилогдох боломж бий.
 
Түүний хувьд өмнө нь Лондон хотын захирагчаар ажиллаж байсан. Гэхдээ Тереза Мэйг бодвол туршлагагүй хэмээн шүүмжлүүлэх нь бий. Харин Британийн хүчтэй улстөрч Борис Жонсон тэргүүтэй түүнийг дэмжигчид “Дэвид Камерон ч гэсэн Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө туршлагагүй нэгэн байсан” гэдгийг тодотгож байна. Мөн түүний санхүүгийн салбар дахь туршлагыг онцолж байгаа юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.