Төв цэнгэлдэхээ төр мэдэлдээ авах асуудал юу болов
Наадам дөхөөд ирэхээр  иргэн Т.Нямдавааг царайчлан суудаг явдал дахин давтагдахгүй болох сураг өнгөрсөн жил гарч, иргэд ихээхэн дэмжиж байлаа. Гэтэл энэ асуудал тэгэсхийгээд намжсан.  Иргэн Т.Нямдаваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг юм. Иймд тусгаар тогтнолын илэрхийлэл болсон үндэсний их баяр наадмаа зохион байгуулахдаа иргэн Т.Нямдаваагийн өмчийг ашиглаж тодорхой мөнгө төгрөг төлж байж зохион байгуулдаг байсан юм. Хэдийгээр нийслэл 49 хувийг эзэмшдэг ч  илүү хувьцаа эзэмшдэгээрээ Т.Нямдаваа давуу эрхтэй тул хүссэн хүсээгүй тодорхой хэмжээний төлбөр мөнгийг нь төлж байж наадамчин олноо баясгадаг байсан гэсэн үг.  Харин засвар үйлчилгээ урсгал зардлыг төсвийн хөрөнгөөс гаргадаг байжээ. Иймд иргэд төв цэнгэлдэх хүрээлэнгээ  төр өөрсдийн мэдэлд эргүүлэн авах нь зүйтэй хэмээн үзэж санал бодлоо хэлсээр ирсэн.

Анх 1993 онд тус цэнгэлдэхийг төрийн өмчийн давамгайлсан компани болгох санал гарч байжээ. Ингээд янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор 2000 онд Төрийн өмчийн хорооны 31 дүгээр тогтоолоор нийслэлийн эзэмшиж байсан хувиас иргэн Т.Нямдаваад 19 хувийг  өгөхөөр шийдвэрлэжээ. Ингээд “Төв цэнгэлдэх хүрээлэн”  компанийн захирал Т.Нямдаваа 49 хувьд нь эзэн суусан юм.  Үүнээс  хойш төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваа, нийслэл хоёрын дундын өмч болсон.

Ингэхдээ иргэн Т.Нямдаваа илүү хувь эзэмшдэг тул арай илүү давуу талтайгаар ашиглаж иржээ. Тодруулбал зуны улиралд урлагийн тоглолт шашны арга хэмжээ зэргийг зохион байгуулж ашиг олдог юм. Харин олон хүний хөлд талхлагдаж эвдэрч муудсан суудал зэрэг урсгал засварыг нь нийслэл хариуцан хийдэг байжээ. Тус компанийн зүгээс нийслэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн төсвийг нэмэх шаардлагатай хэмээн байнга шахуу шаналгаж  хэвлэл мэдээллээр  маргаантай асуудлаа удаа дараа ярьж байсан.

Нэг ёсондоо “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани ашиггүй ажиллаж байгаагаа нийслэлтэй холбон тайлбарладаг байна.Ингээд аргагүйн эрхэнд түрээсээр тоглолт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг аж. Түүнчлэн ашиг олох зорилгоор төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газрыг аж ахуй нэгж, иргэдэд түрээсэлдэг болоод удаж байна. Эндээс үүдсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани, нийслэл хоёрын маргаан одоо хэр нь үргэлжилсээр. 

Хувь хүний мэдэлд очоод 10 гаруй жил болсон Төв цэнгэлдэх хүрээлэн энэ хугацаанд өөдөлж дэвжсэн зүйл байхгүй. Жил бүр наадмын өмнө төсвөөс мөнгө гаргаж бага зэрэг засвар хийхээс өөрөө ахиж дэвшсэн зүйл алга. Түүнчлэн менежментийг сайжруулах талаар хоёр тал удаа ярилцаж байсан ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй юм. Ингээд 2006 оноос эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгээ төр мэдэлдээ авах нь зүйтэй НИТХ-аас үзэж тухайн үеийн Нийслэлийн засаг даргад үүрэг болгож байсан ч өнөөдрийг хүртэл төрийн мэдэлд байгаа 49 хувиа нэмэгдүүлж чадаагүй. Тиймээс нийслэлийн удирдлагууд төрийн мэдэлд байдаг хувиа нэмэгдүүлэх зүйтэй хэмээн үзэж энэ талаар ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авна хэмээн өнгөрсөн жилийн баяр наадмын өмнөхөн нэлээд ярьж байсан ч энэ асуудал замхарсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ttt 2016-07-09 02:35:01
    Tor omchoo avah shaardlagatai. Ene Naymdavaa gegch yaj baigaad tsengeldehiig huvichilj avsan yum boloo.
  • зочин 2016-07-07 22:05:15
    Харамч хүн 2 дахин төлдөг гэдэг. Буурин дээр нь шинэ цэнгэлдэх барь, хувьчлалыг цуцла. Завхарсан юм.
  • Naadamchin 2016-07-07 14:22:41
    Ergen toirnii baliar bairuudiig n nuraamaar yum. Ochih bolgond baliar hashaanuud, shees baastai shorootoi shavhaitai neg l baliar orchin.
  • mun ch sumtai uls shuu 2016-07-07 11:12:48
    manaihan neg odor zasgiin gazriin ordonoo huvichilchih vii dee.
  • Ugui bol chizga zalailaad 2016-07-07 06:12:02
    Tor gej baigaa l yum bol Omchoo aw oor yaria alga !! ugui bol chazga zarailaad yaw !!!!
  • zochin 2016-07-07 04:28:24
    hui doloo n hudagtaa saihan tom stadion ,bituu deevertei, barival deer busuu,
  • Ганаа 2016-07-07 01:47:31
    Нийслэл омчоо авах хэрэгтэй олон тумэн хуний татвраа богсон олон тумзндээ уйлчилгээ узуулж байх естой.
  • Монгол хүн  2016-07-07 00:46:07
    Шинээр том цэнгэлдэх хүрээлэн бариад наадамаа хийвэл дээр шүү дээ, Жил бүр худлаа будаг будаад л мөнгө үрээд л байхын, мөнгө идэ х аргал юмуу дарга нарын