МАН-ынхаан, бүтээн байгуулалтаас татгалзав аа

МАН УИХ болоод нийслэлд олонхи болсон болохоор зүгээр захиас хэлэх гэсэн юм. Түүнээс биш өөр ямар нэгэн бодол санаа агуулсангүй. Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхны хуралдаан болж, дарга нараа томиллоо. Нийслэлийн Засаг даргаар Су.Батболд томилогдсон бол Иргэдийн хурлын дарга нь Ц.Сандуй боллоо. Ингэснээр нийслэлийнхний ажил эхэлж байгаа юм. Тэгвэл Су.Батболд даргын багт өмнө нь АН-ын хэрэгжүүлж байсан төслүүдийг толгой дараалан битгий “цаазлаарай” гэж захимаар байна.
 
Тухайлбал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Хүрэл тогоотыг аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэхүү төслийг 2015-2020 он хүртэл зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм билээ. Ингэснээр Хүрэл тогоот Монголын “Диснейлэнд” болох боломжтой аж. Гэхдээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа цагт шүү дээ. Тиймээс л ядаж энэ хөтөлбөрийг үгүй хийж боломгүй байна.
 
Манай хотод үнэндээ иргэд очоод амраад, зугаалаад, үр хүүхдээ тоглуулах аятайхан газар тун бага. Үндэсний соёл амралтын хүрээлэн байна. Гэхдээ тун цөөхөн тоглоомтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн одоо бараг л хар зах болчихсон. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, “Диснейлэнд” шиг газар манайд үнэхээр дутагдаж байна. Тийм болохоор ядаж л энэ мэт бүтээн байгуулалтыг дэмжээд ажилламаар байгаа юм. Ер нь бүтээн байгуулалтаас хэрхэвч татгалзаж болохгүй.
 
Монголын “Диснейлэнд” болох гээд байгаа шинэ Хүрэл тогоот нь зочид угтах цэг, сансрын нисэгчдийн дасгал сургуулилалт болон пуужин хөөргөх, нисдэг онгоцны загвар турших зэрэг талбайтай байх юм гэсэн. Мөн одон орны задгай театрын талбай, одон орон сонирхогчдын кэмп байгуулахаар төсөлд тусгажээ. Үндсэндээ 50 га талбайг цогцолбор болгон тохижуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэгэхдээ хүүхдүүдийн сонирхлыг татах гол бүс нь пуужин хөөргөх, нисдэг онгоцны загварын туршилтын талбай болох юм байна. Эл талбай нь пуужин хөөргөх тавцан, нисдэг бөмбөлөг, онгоцны загвар турших хэсэг гэсэн бүтэцтэй байна. Пуужин болон загварын нисдэг онгоцны бүтэц хийцүүдийн талаар хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, нисэх онгоц тэрэгний багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид ярьсан байсан.
 
Харин томчуудын зорьж ачих талбай бол одон орны задгай театр байх гэнэ. Одон орон судлах оргилын ойролцоох довцогт одот тэнгэрийг дурандах дуран суурилуулах юм байна. Эндээс нарны аймгийн гарагууд сарны гадаргууг дурандахад хамгийн тохиромжтой аж.
 
Мөн тухайн бүсэд одон орон сонирхогчдод зориулсан музей, үзэсгэлэнгийн танхим зэрэг одон орон судлалыг хөгжүүлэх байгууламжууд байрлах юм байна. Гэх мэтээр маш сайхан төлөвлөгөө гарчихсан байна.
 
Энэ төлөвлөгөөг бодит байдал дээр амилуулах шаардлагатай байна. Тиймээс л “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгтэй. Ердөө л наад захын ганц төсөл л ямар их ач холбогдолтой эрх барьж байгаа МАН-ынхан ойлгож байгаа байлгүй дээ. Улаанбаатарчууд бидэнд очоод амарчих, үр хүүхдээ сэтгэл амар тоглуулах газар олноороо нэмэгдэж байвал л сайн байна. Тэгэхийн тулд бүтээн байгуулалт хэрэгтэй. Харин МАН өнгөрсөн дөрвөн жилд эхлэлээ тавьсан “Бүтээн байгуулалтын хувьсгал”-ыг халамжийн “дайн” болгочихгүй л байх хэрэгтэй шүү. Монголд “Диснейлэнд”-ээс эхлээд гоё бүтээн байгуулалт хэрэгтэй байна.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН намын мангартуулах арга  2016-07-08 09:26:50
    бүтээн байгуулалт ажлын байр амар тайван, эдийн засаг бүх зүйлийг шииддэг зөвхөн өлсгөлөн бар тэжээх аргаар ард түмнийг хуурч олон жил төр барих арга нь энэ
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • онигоо 2016-07-07 13:13:23
    чоно хонинуудад сонгуулийн амлалт өгч байгаа нь: та нар намайг сонгох юм бол 4 жил өдөр бүр сайхан шорлог идэж байх болно
    59.153.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-07 09:54:01
    Улсаа өрөнд" бүтээн байгуулалт" гэдэг нэрийн доор идчихээд юу яриад байна аа.АН ард түмнээ юугаар гийгүүлэв ээ.Ядууруулж ядууруулж хөсрий хаячихаад...
    202.9.40.149
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2016-07-07 07:55:40
    MAN buteen baiguulalt hiigyi gesen shdee zam ene ter tavij barilga barihgyi ard tumenee urgyi zeelgyi bolgoj zeel uriin tulj ugnu zugeer yum ugnu gesen shdee
    103.194.176.6
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2016-07-07 06:47:00
    эхлээд ард олноо ажил орлоготой улс орныхоо өрииг багасгах хэрэгтэй дараа нь бүтээн байгуулалтыг хэд дахин нугалсан өртгөөр биш хийгээрэй
    59.153.87.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Үүл 2016-07-07 04:33:30
    АН шиг 1.5 тэрбум доллар аваад хуваагаад идчихсэн бол бүтээн байгуулалт хийх сэнж. Зээл авахгүй л бол ямар юмаараа бүтээн байгуулалт хийх билээ.
    104.236.89.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-07 02:10:36
    Ард түмэн саналаа өгсөн учир бүү хөсөрдүүл Бүтээн байгуулалт иргэдийн хөнгөлттэй зээл бүгдийг хийх хэрэгтэй шүү Амжилт
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
    • zaza 2016-07-07 07:57:03
      canaa zovoltgyi chinii zeeliig tulj ugnu gesen
      103.194.176.6
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-07 01:00:50
    мөнгө нь байгаа юм болов уу даа
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
    • set 2016-07-07 07:57:58
      mungu bga shdee chi ajil hiij tatbaraa tulj bga teged l bno
      103.194.176.6
      Мэдэгдсэн Хариулах