АН, МАН-ын томилгоо арай л биш ээ

Улс орноо өрийн хямралаас гаргаж, угжны хурга шиг амьдарч буй монголчууддаа “гоё амьдрал” бэлэглэх амлалт өгч гарч ирсэн МАН-ынхан төр засгаа төвхнүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. АН-аас ялгаатай нь тэд нэг томилгоог олонхийн хүч түрсэн шийдвэрээр гаргачихдаг учраас хоног хугадаа алдаж хойшоо тавигдахгүй нь сайхан юм. Үндсэндээ Удирдах зөвлөлд байгаа 20 хүний үг, гаргасан шийдвэр хууль мэт хэрэгждэг учраас хэн ч юу ч гэж зөрүүдлээд нэмэргүй нь ойлгомжтой. УИХ-ын даргаар намын дарга томилогдоход цөөнгүй хүн эсэргүүцэж байсан ч энэ зөрчил тийм ч хол явж чадаагүй. Хоёр гуравхан хүний туниж гоморхсон үг юм шиг дуулдаад л өнгөрч байв. Хэн ч дарга болохыг хүсдэг. Төрийн эрхийг үнэмлэхүй авсан намын гишүүн бүхний дотор л ийм бодол явж байгаа нь худлаа биш. Нэг удаа УИХ-д суучихлаа, хоёр дахиа сууж байгаа би яагаад сайд болж болохгүй юм бэ гэсэн хар хорын бодол хурган дарга нараас эхлээд “нялх Сэнгүм”-үүдэд хүртэл байгаа. Тиймдээ ч хөшигний даана МАН-ынхан сайдын суудал санаархаж, өвөр зуураа хор найруулцгааж сууна.
 
Намын лидер улстөрчдийн дотор хүртэл албан тушаалаа булаалдаж хэмлэлдэж байгаа тохиолдол бишгүй олон байгаа. Гэвч, энэ бүхнээ тэд хэзээ ч ил гаргадаггүй. Өнөөдрийг хүртэл толхилцоон бүрээ дотоод ардчилал, эв нэгдэл гэсэн үгээр халхалж ирлээ. Наадмаас өмнө төр засгаа төвхнүүлэх үүрэг Төрийн тэргүүнээс авсан МАН- ынхан томилгоог ар араас нь хийж, томчуудын томилгоо явагдсаар байгаа. Дараа нь доод, дунд шатных эхэлнэ. Энэ намрыг дуустал томилгоо үргэлжлэх нь тодорхой. УИХ-ын даргад намын даргаа томилсноос эхэлж УИХ-ын дэд дарга, намын бүлгийн дарга, Нийслэлийн Засаг даргаа томилчихлоо, тэд.
 
Сөрөг хүчин болсон АН-ынхан юу дутах билээ фракцийн наймаагаар улс төрийн томилгоогоо хийгээд эхэлчихэж. Харамсалтай нь эдгээр томилгоонууд нүдээ олсон, шинэчлэгдсэн гэхээс илүү нүглийн нүдийг гурилаар хуурсан төдий, хариуцлагаас бултаж нуугдсан, ах дүү амраг садны, фракцийн томилгоо байгаад ард түмэн эгдүүцэж байгааг нуух юун. Тэр тусмаа ард түмэнд сайхан амьдрал өгнө хэмээн гарч ирсэн Ардын намын томилгоо АН- аacaa ч долоон дор байгааг шүүмжлэх хүн бишгүй олон байгаа юм.

 

М.Энхболд дарга хариуцлагаас зугтав уу

 
Ялсан намын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийдэг жишиг АН-ыг эрх барьж байх үеэс алдагдсан. Өөрөөр 2013 онд АН-ынхан Засгийн газраа унагахдаа Ерөнхий сайдаа намын дарга бус хүнээр тавьсан нь өнөөдрийн том ялагдаынх нь эх үндэс байсныг нуух аргагүй. Намын дарга нь алх цохиж, харин Ерөнхий сайдын ажлыг намын нэг гишүүн хийдэг жишгийг МАН-ынхан ч энэ удаа давтлаа. Ялсан намын дарга нь УИХ-ын дарга болж, ямар ч хамаагүй нэг нөхөр Ерөнхий сайд хийх нь тодорхой болов. Магад, М.Энхболд даргад Гүйцэтгэх засаглалыг толгойлж “жижиг” харагдахыг хүсээгүй том амбийц байж мэдэх.
 
Гэвч нөгөө талаас харвал тэр хариуцлагаас зугтчихлаа. Үүнийг нь нам доторхи туршлагатай гишүүд ч хэлж байсан билээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы танхимаас намын даргадаа хандан “Таныг УИХ-ын даргаар томилогдож байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. “Миний үзсэн, уншсан номонд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог, сонгуульд амалсан хөтөлбөрөө барьж аваад хэрэгжүүлдэг, фронтын тэргүүн эгнээнд явдаг жишиг бий. Нам дээрээ гаргасан шийдвэр учраас би хүндэтгэж байна. Ерөнхий сайд л ачааг нь үүрнэ. Ард түмэнд амласан амлалтаасаа ингэж урваж болохгүй. Засгийн газраа туйлын хариуцлагатай хандаж томилох ёстой. Спикер бол спикер. Хурал удирдана. Гол ачааг Засгийн газар үүрнэ шүү. Нэг үгтэй, нэг нүүртэй байх ёстой шүү” хэмээн сануулсан юм. Ц.Нямдоржийн хатуухан үгэнд ч намын даргаа хариуцлагаас нуугдсанд дургүйцэж буй өнгө аяс цухалзаж байлаа.
 
Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа. Ирэх жилүүдэд ч илбэ шидээр л биш бол бид уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа босгох тун ч амаргүй. Тиймдээ ч намын даргын хувиар тэр үүрэх ёстой ачаагаа үүрээд Ерөнхий сайдаа хийгээд зүтгээд үзэх ёстой байв. Даанч тийм зориг гарсангүй. Дөрвөн жилийн дараа болохоос болохгүй хүртэл би зүтгэсэн шүү гээд хэлээд зогсч байвал ард түмэнд "гоё" харагдах байлаа. Гэвч ачир дээрээ тэр ажлын хүндээс зугтаж, биеийн амрыг харж алх тогшиж суухыг л илүүд үзжээ. Хямралт нөхцөл байдал нэг нам амлалт өгчихөөр арилчихгүй гэдгийг М.Энхболд дарга мэдэж буй учраас нэр цэвэр үлдэхийг илүүд үзсэн нь намын гишүүдээс гадна иргэдийн бухимдлыг ч төрүүлж эхэллээ.
 

Ачааны хүндийг үүрэх Ж.Эрдэнэбат гэж хэн бэ

 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аймгийн Засаг даргаар “Атрын III” аяныг эхлүүлж байхад ажиллаж байсан гэхээс өөрөөр монголчууд түүний талаар тун ч дулимаг мэдээлэлтэй. УИХ-д хоёр дахь удаагаа сууж буй Ж.Эрдэнэбатын хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө гаргасан бодлогыг хэрэгжүүлж, том намын мөрийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж чадах улстөрч мөн үү гэхээр чамлалтай санагдаж буйг нуух юун. Тэр аймгийн Засаг даргын хэмжээний л улстөрч. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суухдаа хэсэгхэн хугацаанд Сангийн сайдаар ажилласныг эс тооцвол төрийн суудал түүнд олдож байсан удаагүй. Сангийн сайдаар ажиллахдаа шинэчлэл хийсэн гэж ярьдаг ч улсын төсөв улайчихсан энэ үед түүний шинэчлэл харагдахгүй байгааг нуух юун. Ядахдаа л нам дээрээ цөөн хэдэн хүмүүс удирдаж үзээгүй жул улстөрчид МАН-ынхан улсын хувь заяаг даатгаад орхичихлоо.
 
Харин түүний хажууд хүчтэй сөрөг хүчнийг дөрвөн жил удирдаж байсан С.Бямбацогт илүү жин дарж байсныг намынх нь гишүүд өвөр зуураа ярилцаж байгаа гэх. Юутай ч өнөөдөр томилгоо УИХ-аар албажиж, Монгол Улсын Ерөнхий сайдын суудал түүний гарт очих нь ээ. Ж.Эрдэнэбатын ганц авах тал нь эдийн засагч. Магад залуу хүний хувиар зоригтой шийдвэр гаргаж, улсын мөнгө санхүүг зөв чиглүүлээд явахыг үгүйсгэхгүй. Гэвч нөгөө талаас харвал тэр өөрийн хүслээр танхимаа бүрдүүлж чадахгүй билээ. Дарга даамал, өөрийг нь энэ албан тушаалд суулгасан хүмүүст төлөх асар их өртэй үлдэнэ. Ах дүү амраг садных нь хүмүүсийг ажилд авах, сайдаар томилох тохироо нэг бүрээ биелүүлж эхэлвэл МАН-ынхны амлаад байдаг мэргэжлийн Засгийн газар лөөлөө болж хувирна.
 
Ө.Энхтүвшин гишүүний хэлсэнчлэн намын амласан мөрийн хөтөлбөр, улс орны хөгжил дэвшил гээд ачааны бүх хүндийг Засгийн газар үүрдэг. УИХ-ын 76 гишүүний зөв буруу баталсан бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хөрсөнд буулгах ажлыг тэд хийх учиртай. Тиймдээ ч Ж.Эрдэнэбат маргааш хэн байх вэ гэдэг нь ирэх дөрвөн жилд ямархуу байдалтай улс орныг хүлээлгэж өгөхөөс харагдах нь. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх Ерөнхий сайдын нэг болно, эс бөгөөс улс төрийн утсан хүүхэлдэй болж, муу нэр муухай данстай үлдэнэ. Тэр хэн байхаа өөрөө шийдэх учиртай.
 

Хотын иргэдийн саналыг аваагүй хотын дарга

 
Нийслэлийн иргэдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж удирдлагуудаа сонголоо. Хоёр ч удаа хойшилсон анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргаар Су.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй нарыг томилов. Харамсалтай нь энэ хоёр ч шинэлэг биш томилгоо. Тэр тусмаа сонгуулийн үеэр төрийн албыг наймаалцах тухай ярьж байсан нэгэнд том итгэл үзүүлснээрээ МАН өчигдөр муухай харагдлаа. 60 тэрбумын наймаа худлаа байгаагүйг хүн бүхэн мэдэж буй. Харамсалтайн хүссэн албандаа очлоо, одоо наймаагаа эхлүүлж, санхүүжилтээ босго гэсэн үүрэг намаас өгсөн мэтээр Иргэдийн хурлын томилгоо харагдсаныг нуух юун.
 
Нийслэлийн Засаг даргын томилгоо ч энэ удаад санасанд хүрч чадсангүй. Хотын хөгжлийг хотын хүн биш хөдөөнөөс сонгогдож байсан “жирийн” улстөрч шийдэх нь. Тэр Э.Бат-Үүлийн дайтай улстөрч биш. Хүслээр болдогсон бол нийслэлийн иргэдийн саналыг үндэслэж нийслэлчүүд өөрсдөө хотын даргаа сонгодог байхсан. Ядахдаа л хотын иргэдийн саналыг шат шатны сонгуулиар авсан хүнд МАН хотоо даатгаж чадсангүй. Хүнийрхүү сэтгэлээр битгий хандаасай, төрийн албыг төрлийн алба болгож, тэрбумын наймаагаа эхлүүлэхгүй ажиллаасай хэмээн залбирахаас өөр сонголтгүй боллоо, бид.

 

Ардын намаас ялгарах зүйл АН-д ч бас алга

 
Энэ мэтээр эрх баригч намын томилгоо өнөөх л хуучин хэв загварт баригдсан, том дарга нарынхаа татаас түлхээсээр явагдаж байна. Цаашдаа мэргэжлийн хүмүүс Засгийн газарт орж ажиллана гэсэн итгэл ч алга болж буй. Эх сурвалжуудын хэлж буйгаар худ ургаа, төрсөн дүүгээ, эхнэрийнхээ дүүг сайд болгочих гэсэн том дарга нарын толхилцоон, зөрчил МАН-д хэдийнэ өрнөж эхэлсэн сурагтай. Давхар, дан дээлний тухай энэ удаад ярих нь ч илүүц биз.
 
Ах намыг ийн албан тушаалын төлөө дээгүүр доогуураа “зодолдож” байх зуур АН-ынхан ч халаа сэлгээг хийж эхлэв. Намын даргаасаа эхлээд доод дунд шат хүртлээ өөрчлөгдөж байна. Ялагдал бүрийн дараа улс төрийн намууд шинэчлэлт хидэг бичигдээгүй хуулийн дагуу АН-ынхан ч шинэчлэл хийх тухай ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийн томилгоог харахад шинэчлэл гэж хэлэхэд хэцүүхэн АН- ын бүлгийг гэхэд л “Шонхор" авчихлаа. Уг нь хүн чанар гэж байдаг бол намаа үнэмлэхүй ялагдулсан энэ фракци хариуцлагаа ухамсарлаад  дөрвөн жил дуугүй суух байлаа. Гэтэл өнөөх л Шонхор, тэр дундаа С.Эрдэнэ Ардчилсан намын шинэчлэл байсан гэж бодохоор эмгэнэлтэй.
 
УИХ-ын даргын томилгоо ч үнэндээ шинэхэн биш. Аль ч үед албан тушаалтайгаа үлддэг “Алтангадас” фракцийн томилгоо тэнд хийгдэв. АН-д ганц итгэл найдвар төрүүлж буй томилгоо нь намын даргынх. Өөрөөр хэлбэл, АН- ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намаа ялалтад хүргэж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад АН дараагийн дөрвөн жил итгэл хүлээлгэх бололтой. Хэдийгээр одоо түр хариуцаж байгаа ч АН-д үүнээс өөр сонголт байхгүй. Шинэ залууд гэхээс илүү шинэ өнгө төрхөөр намаа удирдаж чадах хүнд л АН итгэхээс өөр аргагүй болжээ. Юутай ч АН-ын шинэчлэл хүлээн зөвшөөрөгдөж чадах эсэхийг өнөөдөр хэлэхэд эрт байгаа ч энэ мэтээр фракцийн томилгоо явагдсаар байвал шинэчлэлийн тухай ярих хэрэг байхгүй билээ.
 

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gal  2016-07-08 16:32:59
    bondiin mongoor bst-uul baakhan tsohoj tsetseg tarij neg uzeed hognii uut taraaj bas uzeed zam barij bgaa nereer dundaas ni mongon awilga awch offshordood .s
  • Sanal uguugui humuus 50huvi 2016-07-08 05:37:47
    Olon yum bitgii yari Tal huvi ni MANd sanal ugugui. Tiimees sanal uguugui humuusiin erh ashgiig muriin hutulburiin hureenes gadur chuhalchlahgui bh ystoi
  • Монголын ард хүн 2016-07-08 02:13:42
    Энэ хулгайчуудын хэн байсныг хэдхэн хоногийн дараа ард түмэн мэдэж, амаа барих цаг ирнэ. Энэ бол баталгаатай. Бүгд хулгайч, луйварчид. Өмнөхөөсөө шал дордсон.
  • Irgen 2016-07-07 15:54:06
    Hudal medeelel uuriin sanaagaar bichih zuilee olj yadax yum daa. Buruu zamaar budaa teesen har zuil bichihee boliosoo
  • хэцүү 2016-07-07 07:49:11
    одоо авах газар алга тул миеэд сайдын ажил хэрэггүй
  • зочин  2016-07-07 07:27:34
    битггий олон бичиж хүмүүсийн толгой угаагаад бай , ард түмний сонголтыг бид нар яахав дээ АН -ыхан хичнээн дэвхэцээд яалтай билээ ичих булчирхайгүй
  • зочин 2016-07-07 06:51:36
    Нэртэйгээр нь ард түмний сонголт буруу байсан гээд хэлчих Өнөртогтохоо
  • зочин 2016-07-07 06:01:01
    2012 оны сонгуулиар АН олонхи болоогүй учраас намын дарга нь ерөнхий сайд болох албагүй байсан. МАН олонхи болчихсон байхад М.Энхболд ЕС болох ёстой шүү
  • Монгол 2016-07-07 04:27:25
    урд нь батүүлийг хотын дарга болох үед ард иргэдээс санал авсан юм уу мэдээгүй ш дээ
  • zochin 2016-07-07 03:52:28
    одоо яахав дээ байгаа энэ юм чинь хэл амтай ч гэсэн хүрэлбаатрыг сангийн сайд болгочихмоор юмдаа сайн хэлдэг юм яаж хийхийг нь хармаар байна
  • Зев 2016-07-07 03:21:43
    Унэн дугнэлт бна. Олигтой томилгоо алга
  • иргэн 2016-07-07 02:26:11
    МАН ялсан одоо манай нүүрс үнэтэй болох байхаа.
  • Иргэн 2016-07-07 01:32:54
    Эхлээд ажиллахыг хар тэгж байгаад дүгнэлтээ хий. Нээх л их дүгнэсэн хүн.
  • irgen 2016-07-07 01:23:57
    ajillaj ehleegui bhad ni lmuulaad bh um. naad amaa ugaagaach omhii amt mini. amnii bilgees ashdiin beleg gedeg um
  • томилгоо бараг зөв биш үү 2016-07-07 01:01:03
    санал нийлэхгүй байна. Харин ч шинэлэг чадварлаг хүмүүсийг томилсон байна.
    • зочин 2016-07-07 01:15:37
      чадварлаг гэж харахгүй байна шүү Идэхдээ чадварлаг байж магадгүй шүү
    • зочин 2016-07-07 01:14:03
      тэгдэг бол сайхан л байна да
  • jul 2016-07-07 01:00:29
    chi odoo yu geed l baigaan be, jul mul gej hunii talaar buu yariachaa, hund unelelt dugnelt ugdug hen be
  • зочин 2016-07-07 00:58:30
    МАН ёстой томилчих олигтой хүнгүй нам юм даа. Лидергүй нам хол явахгүй нь тодорхой. Ёстой би юу хийчвээ гэж бодогдож бна
    • chutgur 2016-07-09 15:40:51
      harin ch bolovson huchintei nam sh dee AN shig gants said tomilj chadahgui EM salbariig nuraahgui l baih
  • tséegii 2016-07-07 00:54:34
    Batuul Battulga 2 ichèechee ta 2 buren erhiinhee hugatsaand hiij chadaagui baahan mongoor toglochihoododootseejeedeldeedyahvedehuniishunalaagejhyazgarguiyumda...
  • зочин 2016-07-07 00:46:10
    Ер нь голыг нь олж бичиж шүү. Сайн дүгнэлт байна.
  • иргэн 2016-07-07 00:38:38
    Монголд таван нам байхад хангалттай.Жижиг намууд одооноос нэгдэж нийлэх хэрэгтэй