Ардын нам 70-аад оны залуустаа итгэл хүлээлгэнэ
Ардын нам Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлсэн. Ачааны хүндийг үүрэх 70-аад оны залуус болох С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар намынхаа эв нэгдлийг хангах үүднээс нэрээ татаж, Ж.Эрдэнэбатыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, нэг нь бүлгийн, нөгөө нь намын өдөр тутмын ажлыг зохицуулж явсан хоёр улс төрийн соёл гаргасан ажээ.  

Өнгөрсөн дөрвөн жилд Ж.Мөнхбатын хувьд ч намынхаа генсекийг сайн хийж, намаа ялуулахад үүрэг гүйцэтгэсэн. "Тулаан"-д хамгийн тэргүүн фронтод ажиллаж явсан улстөрч. С.Бямбацогт сөрөг хүчний бүлгийг удирдаж ачаа үүрч, "гал барьж" зүтгэсэн. Намын рейтингийг өргөлцөхөд хувь нэмэр оруулсан. Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон улстөрч юм. Ж.Эрдэнэбатын хувьд эдийн засагч мэргэжилтэй, аймгийн Засаг дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гээд давуу талуудтай бөгөөд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг Бага хурал нь дэмжжээ. Ийнхүү Ардын нам 1970-аад оны залуустаа итгэл хүлээлгэж эхэллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.