
МАН-ын Бага хурал дөнгөж сая эхэллээ. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эцсийн байдлаар тодруулах юм. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Бага хурлаар түүний нэрийг батламжлах учиртай.
Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг томиллоо.
Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг томиллоо.
Б.Сансар
olloo.mn