Улаанбаатар хотын Захирагчид С.Батболдыг нэр дэвшүүллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдын нэрийг дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр болов.   
 
СУНДУЙН БАТБОЛДЫН НАМТАР
 
Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр
1995 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014 - 2015 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-07 00:16:17
    chadahgoi dee hodod chadbarlag hatuu changa hun heregtei geg boddog
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • СуБ 2016-07-06 18:19:56
    "....ажиллаж байжээ гэж.." хөөрхий өнгөрчээ. сайхан нойрсоорой
    103.57.94.39
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2016-07-06 13:41:02
    Яана даа бас нэг улаан хацарт Алимаа байна даа.
    202.9.40.25
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-07-06 09:26:35
    Ardiin huuhduudiin surdag shireend heden huuhed suuj baigaag medeh uu? 1 angid hichneen huuhed surj baigaag medeh uu? ger horoololiin surguuliudaar yavj uzsen u...
    150.129.143.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-06 09:21:03
    MAH uls ornoo oligtoihon shig hugjuulj chadaagui baijiij hotiig NEW YORK shig bolgono gene. Bat-Uuliin hiisen ih buteen baiguulalt ta nariig hulduu chirnee.
    150.129.143.10
    Мэдэгдсэн Хариулах