Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив
Наадам болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-аас танилцуулав.

Хууль хүчний байгууллагууд өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.  Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өнцөг буланд байрлуулсан камерыг ашиглах юм байна.

Дашрамд дурьдахад, баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн бөгөөд баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үнэгүй үйлчлэх аж.

Долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залахад замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэнэ. Мөн Railbus үнэгүй тээвэрлэлт хийх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.