Гайхамшигт байгаль, түүхэн дурсгалт газрын гурван өдрийн хамгийн хямд аялалд урьж байна
Урин дулааны улиралд үзэсгэлэнт Монгол орноороо аялалд гарахыг хүсэж л байгаа биз дээ. Тэгвэл бид танд  гурван өдөр, гурван шөнийн хамгийн хямд гайхалтай аяллыг санал болгож байна. Монгол орны эртний түүхэн дурсгалт хөшөө, сүм хийд, үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтцуудыг ердөө гуравхан өдөрт, маш хямд зардлаар үзэх боломжийг манай компани олгож байгаа юм.

Манай  аялал Улаанбаатар-Өгий нуур-Улаан цутгалан-Буган хөшөө-Эрдэнэзуу хийд-Элсэн тасархай-Улаанбаатар гэсэн маршруттай бөгөөд аяллын туршид хоол унд, таны бух амралтын газар тав тухыг тань дээд зэргээр ханган үйлчлэх болно.  



Аяллын урт замын турш таныг ядраахгүй байх боломжоор хангахын тулд тохилог, жуулчны автобусаар, мэргэжлийн өндөр төвшний жолоочтой үйлчилнэ. Баяр наадмын  амралт эхэлж буй эдгээр өдрүүдэд та манай компанийг сонгон үйлчлүүлсэнээр дахин даватгдашгүй гайхалтай аялалд, хамгийн хямд зардлаар хангагдах боломжтой юм.

Манай аялал 7 сарын 15-наас эхлэн долоо хоног бүр аялагчдыг хүлээн авч, үйлчилнэ. Аяллын зардалд, музейн хөтөч, автобусны зардал, өдрийн гурван хоол, жуулчны бааз бүгд багтаж байна.

Та зөвхөн аяллын цүнхээ л бэлд бид бусдыг хариуцана.

Бидэнтэй холбогдох утас: 8802-3464, 9117-0805 “Цэгээн хангайн зам ХХК”

Аяллын маршрут, цагийн хуваарьтай дэлгэрэнгүй танилцана уу. 

 
Өдөр  Аяллын маршрут  Аяллын хөтөлбөр
1 өдөр Улаанбаатар – Өгийн нуур
Өгийн нуур - Хашхан жуулчны бааз
Улаанбаатар хотоос эхэлж Өгийн нуураар дамжин цаашаа Бага хүрхрээ, Үүртийн тохойгоор дайрч явсаар Хашхан жуулчны баазад байрлан амарна.                          /өдөр, оройн хоол/
2 өдөр Хашхан жуулчны бааз – Улаан цутгалан
Улаан цутгалан - Буган хөшөө
Буган хөшөө –Хашханжуулчны бааз
Өглөө эрт  Улаан цутгалан руу хөдлөн байгалын үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газраар аялан цааш Буган хөшөөний чиглэлд  явж орой Хашхан жуулчны бааз руу буцна. Бааз дээр галын наадам хийж хорхог зооглон аян замын  алжаал ядаргаагаа тайлна. /Өглөө, Өдөр, Орой хоол/
3 өдөр Хашхан жуулчны бааз – Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ зуу хийд – Элсэн тасархай
Элсэн тасархай – Улаанбаатар
Хашхан жуулчны баазаас  Эрдэнэ зуу хийд рүү явна. Хийдэд мөргөн заяа буянаа даатган эрдэнэ зуу хийдийн музейгээр зочилно. Үдээс хойш элсэн тасархайгаар дайрч цааш Улаанбаатар хотноо ирснээр бидний аялал өндөрлөнө.
/Өглөө, Өдөр, Орой хоол/
 



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.