“Сайн хувьцаа”-ны дараагийн ээлжийн мөнгийг өнөөдрөөс олгоно
Сонгуулийн өмнөхөн Засгийн газраас иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас 322 ширхгийг 300 орчим мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргасан. Улмаар иргэд дурын арилжааны банкинд хандаж, хувьцаагаа худалдах хүсэлт гаргаснаар долоо хоногийн давтамжтай худалдсан мөнгө нь иргэдийн дансанд орж байсан юм.

Гэвч энэ долоо хоногийн санхүүжилтийг Сангийн яамнаас арилжааны банкуудад шилжүүлээгүйгээс түр зогсож, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл уг мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхлэх юм байна. Учир нь “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилтийг арилжааны банкуудад шилжүүлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.